АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаан намжих сургаар газрын тосны ханш өсөв

Сингапур (Ройтерс)-АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны асуудлаар зөвшилцөлийн хугацааг илүү үр дүнтэй болгох хүрээнд БНХАУ талаас дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсноор Пүрэв гаригт газрын тосны ханш өсөв. Газрын тосны ийнхүү өсөхөд өнгөрсөн 7 хоногт ОПЕК-ийн орнуудын гарцаа танах шийдвэр мөн нөлөөлсөн юм. Хэдийгээр газрын тос олборлогч топ орнууд гарцаа бууруулсан ч ирэх оны нефтийн эрэлтийн төсөөллөө мөн бууруулаад байгаа юм. Олон улсын Брент төрлийн газрын тосны ханш фьючерс ханш баррель нь 60.46 ам.долларт хүрч өмнөх хаалтын ханшаас 31 центээр өссөн бол Вест Техас төрлийн шатахууны фьючерс ханш 51.40 ам.долларт хүрч 25 центээр тус тус өсөв. “ANZ” банкны шинжээч “Шатахууны ханш ийнхүү өсөхөд дэлхийн хоёр том гүрний худалдааны маргаан алгуур намжиж, АНУ-ын газрын тосны нөөц буурсан зэрэг мэдээ нөлөөлсөн” гэжээ. Хятадын талаас ‘БНХАУ-д үйлдвэрлэв 2025’ төлөвлөгөөний төслийг дахин хэлэлцэх болсоноор хоёр гүрний худалдааны маргааны хурцадмал байдлыг намжаахад түлхэц болжээ. АНУ-ыг дүргүйцлийг хүргээд буй ‘БНХАУ-д үйлдвэрлэв 2025’ төлөвлөгөөнд Хятад технологийн салбарын үйлдвэрлэлд өөрчлөлт оруулж магадгүй байгаа аж. АНУ-ын газрын тосны нөөцийн мэдээ хүлээлтээс бага гарсан нь шатахуун ханш өсөхөд ихээхэн түлхэц болсон гэж шинжээчид үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 12 дугаар сарын 7-ны байдлаар АНУ-ын газрын тосны нөөц 1.2 сая баррелиар буурчээ. ОПЕК-ийн орнууд ирэх онд дэлхийн шатахууны эрэлт өдрийн 31.4 сая баррельд хүрч  буурна хэмээн өмнөх сарын төсөөллөө 100 мянган баррелиар бууруулаад байгаа ба энэ нь өнөөгийн түвшинээс даруй 1.53 сая баррелиар бага байгаа юм. АНУ-ын шатахууны нийлүүлэлт өндөр байгаа өнөө үед ОПЕК ийнхүү гарцаа өдрийн 1.2 сая баррелиар бууруулах шийдвэр дэлхийн зах зээл дэхь газрын тосны илүүдэлд төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Сидней дэхь “Frame Funds”-ийн портфолио менежер “АНУ газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлснээр ОПЕК-ийн дэлхийн газрын тосны тэнцвэрт байдлыг хадгалах төлөвлөгөөнд төвөг учруулж байна” гэжээ. 2018 онд АНУ-ын өдрийн газрын тосны гарцын хэмжээ 11.7 сая баррельд хүрч дэлхийн хамгийн том газрын тос олборлогч нийлүүлэгч улс болоод байна.