БРЕКСИТ болон ЕТБ-ны уулзалттай зэрэгцэн Паунд, Евро чангарав

Investing.com-БРЕКСИТ болон ЕТБ-ны энэ жилийн сүүлийн уулзалт зэргээс шалтгаалан пүрэв гаригт Английн паунд болон евро чангарав. Өнөөдөр GBP/USD хослолын ханш 0.3 хувиар өсч 1.2671 ам.долларт хүрэв.

Их Британийн парламентын доод танхимын Консерватив намын депутатуудын олонхи Тереза Мэйд итгэл хүлээлгэн түүнийг намын даргаар үлдээсний дараа паунд ам.долларын эсрэг сүүлийн 20 жилийн доод түвшин болох 1.2478 ам.доллароос 1.1 хувиар өндөр байгаа юм.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй  Парламентын доод  танхимд болох  ёстой байсан  Брекситийн гэрээний төслийг  дэмжих эсэх  асуудлаарх санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.

Тэрээр өнөөдөр Европын Холбооны тэргүүнүүдтэй шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг БРЕКСИТ-ийн гэрээний төсөлд оруулах талаар Брюсселийг зорьж байгаа ч Европын Холбооноос энэхүү гэрээний төслийг дахин хэлэлцэхгүй харин Умард Ирландын хилийн тухай асуудлыг зохицуулах амлалтыг өгч болох талаар мэдэгдээд байгаа юм.

Европын Холбооны хувьд ЕТБ-ний мөнгөний бодлогын зөвлөлийн энэ жилийн хамгийн сүүлийн уулзалт болж байгаатай холбогдуулан шинжээчид өнөөгийн бонд худалдан авах хөтөлбөрөө бүрэн зогсоож нөгөөтэйгүүр эдийн засгийн өсөлтийг дэмжсэн арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байгаа талаар онцолжээ.

Евро өнөөдөр 0.1 хувиар өсч 1.1385 ам.доллартой тэнцэв.

Хөрөнгө оруулагчид дэлхийн хоёр том гүрний худалдааны маргааны талаар асуудлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд сүүлийн мэдээгээр маргаан бага зэрэг намжаад байгаа юм.

Эх сурвалж: Investing.com