Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/22)

1. Ираний чөлөөлөлтийг дуусгаж, газрын тосны үнэ тэнгэрт хадлаа

Газрын тосны хоригтой байх үед ч зарим улсыг Иранаас газрын тосыг худалдан авах чөлөөг АНУ дуусгасантай холбоотойгоор даваа гарагт газрын тосны үнэ 2019 оны хамгийн өндөр цэгтээ хүрчээ.

АНУ Ираны нефтийг худалдан авдаг найман улс орнуудад зургаан сарын хугацаатай хязгаарлагдмал худалдан авалт хийх чөлөөлөлтийн зөвшөөрөл өгсөн. Ираны хамгийн том газрын тосны хэрэглэгчид болох Хятад, Энэтхэг улсууд аль аль нь чөлөөлөлтийн хугацааг сунгахаар лоббидож байсан.

17:40 цагийн байдлаар, АНУ-ын WTI нефть $1.48 буюу 2.3% өсч,  $65.55 болсон бол, олон улсын Brent нефть $1.81 буюу 2.5% өсч, $73.78 болоод байна.

2. Halliburton, Whirlpool, Kimberly Clark зэрэг компаниуд завгүй долооо хоногийг эхлүүлж байна

Halliburton (NYSE:HAL) болон Kimberly-Clark (NYSE:KMB) нар зах зээл онгойхоос өмнө, харин Whirlpool (NYSE:WHR) зах зээл хаагдсаны дараа орлогын тайлангаа олон нийтэд гаргана. Эхний улирлын тайлан мэдүүлгийн сарын хамгийн завгүй долоо хоног үүгээр эхэлж байна.

Lockheed Martin (NYSE:LMT), Coca-Cola (NYSE:KO), eBay (NASDAQ:EBAY), Boeing (NYSE:BA), Caterpillar (NYSE:CAT), Chipotle (NYSE:CMG), Microsoft (NASDAQ:MSFT), Visa (NYSE:V), Intel (NASDAQ:INTC) болон Starbucks (NASDAQ:SBUX) нар нь энэ долоо хоногийн онцлох мэдээнүүд байх болно.

The Earnings Scout-ийн мэдээллэснээр, өнгөрсөн долоо хоногт S&P 500 индексийн 79 компани орлогын тайлангаа гаргасан бөгөөд, 77% нь ашгийн тооцооны таамаглалаас 5.6%-иар илүү байсан бол, 53% нь борлуулалтын таамаглалаас 3.1%-иар давсан үзүүлэлт гарсан байна.

3. АНУ: хувьцааны үнэ буурч байна

АНУ-ын фьючерсийн ханш Даваа гаригт бага байгаа нь долоо хоногийн арилжаа удаан үргэлжилж байгаатай холбоотой юм. Улаан өндөгний баярын даваа гаригт Европын хөрөнгийн ихэнх зах зээл хаагдсан байна.

17:40 цагийн байдлаар Dow индекс 62 оноо буюу 0.25%, S&P 500 индекс 8 оноо буюу 0.3% харин Nasdaq 100 индекс 26 оноо буюу 0.3% тус тус унаад байна.

Дэлхийд томоосоо 2-т орох Хятадын эдийн засгийг тогтворжуулах, бодлого боловсруулагчдын гаргасан санаагаар Азийн ихэнх хувьцаанууд бууралттай байна.

4. АНУ: календарийн мэдээ (Existing homes sales)

Эдийн засгийн календар өнөөдөр АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр анхаарлаа хандуулах юм. 22:00 цагаас АНУ-ын 3-р сарын одоогийн байгаа байрны борлуулалтын мэдээ гарна.

Шинжээчдийн таамгаар, 2-р сард 11.8%-ийн өсөлттэй байсан тоо энэ сард 2.3%-ийн уналттай байх ажээ.

IHS Markit нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэмжих нийлмэл худалдан авалтын менежерүүдийн 4-р сарын индексийг 21:45 цагт гаргана.

5. АНУ долларын ханш суларч, ЗГҮЦ-ны өгөөж тогтвортой байна

АНУ доллар нь амралтын өдрүүдэд бусад гол валютын эсрэг бага зэрэг буурсан бол Канад доллар нь газрын тосны үнэ өссөнөөр өссөн байна.

АНУ долларын индекс, зургаан гол валютын эсрэг 0.14% унаж 97.01 болоод байна.

3- болон 6-сарын хугацаатай векселийн дуудлага худалдаа 23:30 цагт болохтой холбоотой 10 жилийн хугацаатай ЗГҮЦ өгөөж тогтмол 2.57% байна.