Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/23)

1. АНУ Ираны хоригийг цуцалснаас хойш газрын тосны олборлолт 2019 оны хамгийн өндөр цэгтээ ойрхон ирээд байна

Ираний нефьтийг хөнгөллөлттэй үнээр худалдан авагч хэд хэдэн орнуудын хөнгөлөлтийн гэрээг Цагаан Ордоноос сунгахгүй гэснээс үүдэж газрын тосны үнэ Мягмар гарагт өсөлттэй буюу 6-сарын хамгийн өндөр цэгтээ хүрээд байна.

Даваа гарагт АНУ – ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Бид дахин хөнгөлөлт үзүүлэхгүй” гэж хэлсэн бөгөөд, 5-р сарын 2-нд одоогийн хөнгөлөлтийн хугацаа дууссаны дараа Ираний газрын тосыг худалдан авах компани болон санхүүгийн институтуудад Вашингтон, эдийн засгийн торгууль ноогдуулах боломжтой болж байгаа юм.

Майк Помпео мөн АНУ газрын тосны альтернатив эх үүсвэр хайж олохын тулд холбоотнууд болон түншүүдтэйгээ байнгын хэлэлцүүлэгт оролцож байгаа гэсэн боловч ихэнх шинжээчид нефтийн нийлүүлэлт багасч, үнэ илүү чангарна гэсэн хүлээлттэй байна.

17:09 цагийн байдлаар АНУ-ын газрын тосны үнэ 50 цент буюу 0.8% өсч $66.05 болоод байгаа бол Олон улсын Brent нефть 46 цент буюу 0.6% өсч $74.50 болсон байна.

2. Твиттер болон бусад манлай хувьцаануудын орлого

Мягмар гаргийн орлогын “шуурга” Твиттер болон бусад Dow Jones индексийн бүрэлдэхүүн (blue-chip) хувьцаануудаар эхэлж байна.

Investing.com-ийн таамагалаар Твиттер (NYSE:TWTR) $774 сая борлуулалтын орлоготой, нэгж хувьцаанд ноогдох ашиг 15 цент байх төлөвтэй байна.

Dow индексийн бусад бүрэлдэхүүн компаниуд болох Coca-Cola (NYSE:KO), Procter & Gamble (NYSE:PG), United Technologies (NYSE:UTX) болон Verizon (NYSE:VZ) мөн түүнчлэн өөр томоохон компаниуд болох Lockheed Martin(NYSE:LMT), Texas Instruments (NASDAQ:TXN) ба eBay (NASDAQ:EBAY) нар нь бас 1-р улирлын орлогын тайлангаа гаргах юм.

S&P 500 индекс дотроос 86 компани орлогын тайлангаа гаргаад байгаа бөгөөд, 77% нь таамагласнаас 5.3% илүү ашигтай байсан боловч, нийтэд нь авч үзэхэд 2016 оноос хойш байгаагүй бууралттай орлогын тайлан гарах таамагтай байгаа юм.

3. АНУ: Хувьцааны үнэ өөрчлөлтгүй байна

АНУ – ын фючерсүүд нь “хүлээж, харах” горимоор зогсонги байдалд орсон нь, гол орлогын тайлангууд мөн Баасан гаригт АНУ-ын ДНБ-ий мэдээ гарах гэж байгаатай холбоотой.

Европ болон Азийн зах зээлийн зарим хэсгүүд Даваа гарагт хаалттай байснаас мөн, Баасан гарагт болсон Банк Холидей (Bank Holiday)-ийн амралт үргэлжилсэнтэй холбоотойгоор, Даваа гаригийн нийт арилжааны хэмжээ 2019 онд байгаагүй маш бага байсан байна.

17:15 цагийн байдлаар, Dow индекс 12 оноо буюу 0.05%, S&P 500 индекс 2 оноо буюу 0.07%, харин Nasdaq 100 индекс 5 оноо буюу 0.06% тус тус бууралттай байна.

4. Эдийн засгийн мэдээний онцлох зүйл нь орон сууцны зах зээл байна

Өнөөдөр арилжаачид АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр гол анхаарлаа хандуулах юм.

Худалдааны хэлтсээс өчигдөр бэлэн байгаа байрны борлуулалтын мэдээ хүлээлтээс доогуур гарсан бол, өнөөдөр 22:00 цагт шинэ байрны борлуулалтын мэдээг гаргах юм. Хүлээлтээр энэ үзүүлэлт нь 3%-ийн бууралттай буюу 647000 байх таамагтай байна.

Түүнчлэн 21 цагт ЗГ 2-р сарын байрны үнийн индексийг 0.6%-ийн сарын өсөлттэй байна гэсэн таамагтайгаар гаргах юм.

5. ЕХБ-ны гишүүн илүү тусламж хүссэнээс шалтгаалан Европийн банкууд уналтанд орж байна

Даваа гарагт Европийн банкуудын хувьцаа – Германы Deutsche Bank (DE:DBKGn) болон Commerzbank (DE:CBKG), Францийн Societe Generale (PA:SOGN) ба BNP Paribas(PA:BNPP), Испаний BBVA (MC:BBVA) мөн Santander (MC:SAN) түүнчлэн Италийн UniCredit (MI:CRDI) – нар бүгд 1%-иас илүү огцом уналттай байсан байна. Европийн Төв Банкны бодлого тодорхойлогчид тусламжийн хүлээлтийг сулруулснаас санхүүгийн салбарт ийм юм болсон гэж үзэж байна.