Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/24)

1. Boeing, Caterpillar болон Facebook нар орлогын “парадыг” хошуучлана

Лхагва гаригт буюу өнөөдөр S&P 500 индексийн 42 томоохон компаниуд орлогын тайлангаа гаргана.

Зах зээл нээгдэхээс өмнө, AT&T (NYSE:T) компани “томруулдаг шилэн доор” байх бөгөөд Мягмар гаригт Verizon (NYSE:VZ) холимог үзүүлэлттэй гарсан юм.Харин хөрөнгө оруулагчид HBO (AT&T компаний өмч) хэрхэн Disney-н шинэ урсгал үйлчилгээний (streaming service) эсрэг төлөвлөгөө зохиохыг ажиглаж байна.

Boeing (NYSE:BA) компани мөн эхний улирлын орлого, үр дүнгийн үзүүлэлтийг харуулна.

Өөр нэгэн үйлдвэрлэлийн компани болох Caterpillar (NYSE:CAT) дэлхийн нийт эдийн засгийн төлвийг агуулсан тайлангаа гаргах юм.

Харин зах зээл хаах үеээр Facebook (NASDAQ:FB), Microsoft (NASDAQ:MSFT) болон Visa (NYSE:V) нар өөрсдйн 1-р улирлын тайлангаа гаргана. Шинжээчдийн үзэж буйгаар нийгмийн сүлжээний байгууллагын хэрэглэгчдийн оролцоо, компьютерын “аварга” үүлэн технологийн бизнесийг хөгжүүлэхэд тус тус анхаарах бол харин Виза нь дэлхийн хамгийн том эдийн засгийн өнөөгийн зээлийн төлвийг харуулж чадна.

2 улирал дарааллан ашигтай гарсан ч Tesla (NASDAQ:TSLA) компаний хувьд энэ удаа алдагдалтай байх магадлалтай гэсэн яриа гарчээ.

2. Уолл Стрийт дээд цэгтээ хүрэхээ азнаж байна

Орлогын тайлангууд гарч S&P 500 болон Nasdaq индексүүд өчигдөр хамгийн өндөр цэгтээ хүрээд байсан ч, АНУ-ын хувьцаанууд, Хятадын мөнгөний хэт өсөлтийг удаашруулах бодлого болон Германы бизнесийн итгэлтэй байдлын судалгаа муу гарснаас болж, Лхагва гаригийг тааруухан үзүүлэлттэйгээр эхлүүлжээ.

17:21 цагийн байдлаар Dow индекс 4 оноо, S&P 500 индекс 1 оноо, харин Nasdaq 100 индекс 7 оноо тус тус алдаад байна. Гэхдээ эдгээр үзүүлэлтүүдийн аль нь ч 0.1% давахгүй өөрчлөлт билээ.

Индексүүдийн өөрчлөлт Баасан гаригт гарах эдийн засгийн өсөлтийн мэдээнээс өмнө зөвхөн орлогын үзүүлэлтүүдээс л хамаарах юм.

3. Газрын тосны үнэ 2 өдрийн өсөлтөө зогсоожээ

АНУ-ын түүхий тосны нөөц, зургаан сарын хамгийн өндөр өсөлтийг харуулсан нь Лхагва гаригт газрын тосны үнэ 2 өдөр дараалласан өсөлтөө зогсоох гол шалтгаан болжээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА), зах зээлд “хангалттай нийлүүлэлт байгаа” мөн “дэлхийн хэмжээний нөөц баялаг нь тав тухтай түвшинд хэвээр байгаа” гэж мэдэгджээ.

Саудын Арабын Газрын тосны сайд Халид аль-Фижу, тус улс газрын тосны олборлолтоо нэн даруй нэмэгдүүлж, АНУ-ын Ираны эсрэг явуулж буй үйл явдлын үр нөлөөг тэр дор нь нөхөхгүй гэж мэдэгджээ. Даваа гаригт АНУ Ирантай холбоотой хориг арга хэмжээ авахаа больсон тул 5-р сараас эхлэн Тегеранаас оруулах газрын тосны импортыг зогсоох, эсвэл шийтгэх арга хэмжээ авахыг болж байна.

17:24 цагт, АНУ-ын газрын тосны үнэ 36 цент буюу 0.6% буурч $65.94 болсон бол, харин ОУ-ын Брент нефть 21 цент буюу 0.3% буурч $74.30 болсон байна.

АНУ-ын Газрын Тосны Институт өнгөрсөн долоо хоногт газрын тосны нөөц 6.9 сая баррель-ээр өссөн гэж мэдэгдлээ. Эрчим хүчний засгийн газрын албан ёсны мэдээ 22:30 цагт гарна.

4. Канадын Банк өөрчлөлт хийхгүй

Канадын банк мөнгөний бодлогын хамгийн сүүлийн уулзалтынхаа үр дүнг Лхагва гаригийн орой 22:00 цагт зарлах ба хүүний түвшинг хадгалахаар төлөвлөж байна.

Мөн Японы төв банк, Туркийн төв банкууд Пүрэв гаригт ямар ч өөрчлөлт гаргахгүй үзэж байна.

Ирэх долоо хоногт болох Холбооны Нөөцийн Сан болон Английн Банкны уулзалтууд болох юм.

5. “Ноорог” зөвшилцөлд хүрэх зорилготойгоор, АНУ-Хятадын худалдааны хэлэлцээр ирэх 7 хоногт үргэлжилнэ

Дэлхийн хоёр том эдийн засгийн худалдааны талаарх дээд хэмжээний уулзалтыг ирэх долоо хоногт Бээжин хотноо, 6 сараас өмнө шийдэлд хүрэх зорилготойгоор хийхээр төлөвлөж байна.

АНУ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Хаклибер Сандерс-н өнгөрсөн мягмар гаригт хэлснээр Худалдааны төлөөлөгч Роберт Лайтязир болон Сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин нар энэ сарын 30-нд Бээжинд Хятадын дэд ерөнхий сайд Люүтэй уулзахаар болжээ.

Хариуд нь Люү, 5-р сарын 8-нд Вашингтон руу явж илүү их яриа хийхээр болжээ.

Ирэх долоо хоногт болох хэлэлцүүлгийн гол сэдэв нь оюуны өмч, албадан технологи дамжуулах, тарифын бус хориг, хөдөө аж ахуй, үйлчилгээ, худалдан авалт, хэрэгжилт зэрэг худалдааны асуудлуудыг багтаана.