Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (05/31)

1. Трамп Мексикт 5 хувийн тарифф тогтоожээ

Америкийн хилээр зөвшөөрөлгүй нэвтэрч байгаа цагаачдын талаар ямар нэгэн арга хэмжээ авахаас нааш цуцлахгүйгээр,  АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Мексикээс орж ирэх бүх импортод 5%-ийн тарифф тогтоосон бөгөөд энэ нь АНУ-Мексик-Канадын гэрээг нураах эрсдэлтэй юм.

Трамп твиттэртээ энэхүү тарифф нь 6-р сарын 10-наас эхлэн үйлчилж эхлэх бөгөөд “хууль бусаар, Мексикээр дамжин орж ирж буй цагаачдын урсгал зогсох хүртэл хүчинтэй хэвээр байх болно” гэжээ.

Ерөнхийлөгчийн  хэлснээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байвал тус тариффын хэмжээ нэмэгдэх боломжтой гэсэн байна. Цагаан Ордон-оос гаргасан мэдэгдлийн дагуу 10-р сарын 1-н гэхэд тус тарифф нь 25% хүрэх боломжтой юм байна.

2. Худалдааны дайны үр дүнд хувьцааны үнэ унаж байна

Хятадын эдийн засгийн сул үзүүлэлтүүд болон Мексикийн тариффаас үүсэж болох АНУ-ын эдийн засгийн уналт нь дэлхий даяар хувьцааны үнийн уналт болон АНУ-ын бондын хүүний өсөлтөнд нөлөөлж байна.

Азийн хувьцаанууд ерөнхийдөө үнийн бууралттайгаар зах зээлийг хаасан шалтгаан нь худалдааны дайны түгшүүртэй байдал болон БНХАУ-ын 5-р сарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мэдээ таамаглалаас доогуур гарсан зэрэг юм.

Европын хувьцаануудын хувьд Мексикт байршилтай зарим нэгэн автомашин үйлдвэрлэгчидээс шалтгаалан 3 сарын доод цэгтээ хүрээд байна.

Wall Street дэх АНУ-ын хувьцаанууд мөн адил огцом уналттай байна. Dow Jones индекс 273 оноо буюу 1.1%, S&P 500 индекс 33 оноо буюу 1.2%, харин Nasdaq 100 индекс 112 оноо буюу 1.6% тус тус багассан байна.

АНУ-ын бондын өгөөжийн түвшин шинэ доод цэгтээ хүрч урвуу өгөөжийн муруй (буюу богино хугацаат бондын өгөөж урт хугацаат бондын өгөөжөөс их байх үе) үргэлжилж, эдийн засгийн уналтын анхааруулах шинж тэмдэг илэрсээр байна.

3. Uber компаний орлогын тайлан гарсны дараа хувьцааны үнэ нь өсч байна

Uber (NYSE:UBER) нээлттэй хувьцаат компани болсноосоо хойш анх удаа холимог үр дүнтэй орлогын тайлангаа өчигдөр зарласан бөгөөд өнөөдөр хувьцааны үнэ нь бага зэргийн өсөлттэй байна.

Тус компаний $1 тэрбумын цэвэр алдагдал нь өөрсдийнх нь санхүүгийн удирдлагатай шууд холбоотой бөгөөд, шинжээчдийн дүгнэж байгаагаар, жолоочдын цалин болон рестораны зардлыг хассаны дараа иймэрхүү хэмжээний алдагдалтай байгаа нь, мөн эерэг чиглэлтэй байгаа борлуулалтын орлого нь харин ч сайн үзүүлэлт байна гэжээ.

Gap (NYSE:GPS) компаний хувьд Old Navy 3 жилд байгаагүй маш бага борлуулалттай байсны улмаас хувьцааны үнэ огцом буурч таамагласан ашгийн хэмжээгээ бууруулжээ.

Costco (NASDAQ:COST) компани таамагласнаас сайн орлогын тайлантай байсан ч тариффаас шалтгаалж барааны үнээ өсгөж магадгүй гэж зарласан байна.

4. Хувийн зарцуулалт, орлого өсч байна

Баасан гарагт зах зээл нээгдэхээс өмнө 22:30 цагт хувийн зарцуулалт болон орлогын мэдээ гарна.

Зарцуулалтын хэмжээ өнгөрсөн сарынхаас 0.2% өссөн байхаар, харин орлогын хэмжээ 0.3% өссөн байх таамагтай байна.

Холбооны Нөөцийн Сангийн инфляцийн хэмжүүр болох хоол, эрчим хүчний зардлыг хассан, цөм хувийн хэрэглээний зарцуулалтын хэмжээ өмнөх сараас 0.2%-иар илүү, харин жилийн хэмжээ 1.6% байх хүлээлттэй байна.

Оройн 21:45 цагт Чикагогийн 5-р сарын PMI 55.1 гарах таамагтай байна.

22:00 цагт Мичиганы Их сургуулиас гаргадаг 5-р сарын хэрэглэгчийн хандлагын индекс 102.0 гэсэн урьдчилсан таамагтайгаар гарна.

5. Трампийн тариффын шийдвэр нь АНУ-Хятад зөвшилцөлд хүрэх магадлалыг бууруулна

Трампийн Мексикийн талаар хэлсэн мэдэгдэл нь санхүүгийн медиагийн анхаарлыг өөр зүгт хандуурсан ч АНУ-Хятадын худалдааны дайн үргэлжлэн “буцалсаар” байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Трампийн тариффын шийдвэр нь АНУ-Хятад зөвшилцөлд хүрэх магадлалыг бууруулах юм.

Трампийн тус эрх зоргоороо гаргасан шийдвэр нь саяхан хийсэн Хойд Америкийн худалдааны тохиролцоонд харшилж байгаа бөгөөд энэ нь зөвшилцөлд хүрэх нь үнэ цэнэгүй мэт харагдуулж байна.

Dai Xianglong нь 1995-2002 онд Хятадын Ардын Банкыг удирдаж байсан бөгөөд Хятадад нөлөө бүхий хэвээр байгаа юм. Тэрээр АНУ-ын худалдааны хэлэлцээрийг “дээрэлхүү, Америкийг эхэнд тависан” хандлагатай гэж хэлсэн байна.

Dai цааш нь хэлэхдээ, одоогийн Ерөнхийлөгч Ши Жиньпин, Трамп нар 6-р сард Японы G20 дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахдаа улс орны худалдааны дайн дуусгахад ихээхэн ахиц дэвшил гаргахад “хүндрэлтэй” гэж үзсэн байна.