Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (06/03)

1. Худалдааны дайны аюулаас эрсдэлээс зайлсхийх байдал нэмэгдэж байна

Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайнаас үүсч буй түгшүүртэй уур амьсгал эдийн засгийн уналтанд оруулах магадлалтай байгаагаас гадна даваа гарагт дэлхийн хувьцааны болон барааны зах зээл уналт мөн түүнчлэн АНУ-ын өрийн үнэлгээний өсөлт, өгөөжийн түвшний бууралтад нөлөөлж байна.

Dow Jones индекс 100 орчим онооны уналттай харин АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2017 оны 9-р сараас хойш байгаагүй доод цэгтээ буюу 2%-д хүрч 3 сарын хугацаата үнэт цаасны өгөөжийн эсрэг урвуу өгөөжийн муруйг улам нэмэгдүүлж байна. Германы засгийн газрын 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж түүхэнд байгаагүй доод цэгтээ буюу -0.217% гэсэн сөрөг утгатай болоод байгаа нь цочирдмоор үзүүлэлт юм.

Одоо өрнөж буй АНУ-Хятадын худалдааны маргаан, Хятадын талаас Вашингтоныг “сүрдүүлэг болон албадлага” хэрэглэж байна мөн АНУ-ын шаардлага нь хэтэрхий их байна гэснээс болж хүндрээд байна. Huawei-н мэргэжилтний хэлснээр тус компаний Хятад дахь оффисруугаа явуулсан 2 хайрцагтай барааг FedEx (NYSE:FDX) замаас нь АНУ-ын талд хууль бусаар дамжуулсан гэсэн хэргийг Бээжинд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Доналд Трампийн Мексикээс орж ирэх импортод ноогдуулсан татвартай холбоотойгоор Мексикийн ахмад төлөөлөгч Даваа гарагт Вашингтонд дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Худалдааны уур амьсгалыг дордуулж, Нью Йорк Таймс сонины мэдээллэснээр, Цагаан ордны худалдааны зөвлөхүүд өнгөрсөн жил хэтэрхий их болоод байсан Австралийн хөнгөн цагааны экспортын татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал гаргажээ.

Харин ерөнхийлөгч Трамп энэ хугацаанд Их Британи улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд, тэрээр үүнээс өмнө, тус улсыг Брекситийн асуудлаар Европын Холбоотой санаанд хүрэхүйц зөвшилцөлд хүрч чадахгүй бол “хаяаад явахыг” зөвлөсөн юм.

2. Дэлхийн үйлдвэрлэлийн үзүүлэлт тааруу гарчээ

Эдийн засгийн уналт болох таамгийг улам хүчирхэгжүүлж, дэлхий даяар үйлдвэрлэл, үйл ажиллагааны дата муу үзүүлэлттэй гарсан байна.

Япон, Өмнөд Солонгос, Малайз болон Тайвань улсуудын үйлдвэрлэл, үйл ажиллагааны PMI индекс 50 онооноос доогуур гарчээ.

Хятадын Циашинь агентлагийн мэдээллэснээр PMI индекс нь 50.2 байсан боловч Баасан гарагт гарсан засгийн газрын албан ёсны үзүүлэлт нь түүнээс бага байгаа юм.

Харин Евро бүсийн 5-р сарын PMI индекс 47.7 байгаа нь 4 сарын турш дараалласан бууралттай байна гэсэн үг бөгөөд, 6 жилд байгаагүй доод үзүүлэлт болох 3-р сарын PMI индексийн хэмжээнээс үл ялиг дээгүүр байна.

АНУ-ын хувьд, Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны PMI индексээ Даваа гаргийн оройн 22 цагаас гаргах бөгөөд, урьдчилсан таамгаар 53.0 буюу өмнөх сарын 2016 оноос хойш харагдаагүй тааруу үзүүлэлтээс бага зэрэг дээгүүр байх магадлалтай.

3. Apple компани WWDC (Дэлхий Нийтийн Хөгжүүлэгчдийн Хурал)-д бэлдэнэ

6-р сарын 3-ны Даваа гаргийн (монголын цагаар Мягмар гаргийн) шөнө 01:00 цагт Apple компани (NASDAQ:AAPL) WWDC буюу Дэлхий Нийтийн Хөгжүүлэгчдийн Хуралд гүйцэтгэгчдийн бүрэлдэхүүнээрээ өөрсдийн үзүүлэн танилцуулгыг хийх юм байна.

WWDC нь ерөнхийдөө үйлдлийн систем болон программ хангамж дээр түлхүү анхаардаг бөгөөд, намар болдог iPhone & Apple Watch эвентийн дараа орохуйц чухал үйл ажиллагаа юм.

Bloomberg-ийн мэдээллэснээр, Apple шинэ үйлдлийн систем болох iOS 13-ыг танилцуулна гэсэн цуу яриа гараад байгаа ба, үүнд аппликейшн мултитаск хийх болон аппликейшнээс гарахад шинэ, хурдан хөдөлгөөнт анимейшн бий болсон, iPad-ны шинэчлэлт болон Apple-ийн өөрийнх нь хөгжүүлсэн аппликейшнүүдэд шинэчлэл хийгдсэн байх магадлалтай ажээ.

4. Boeing зарим сэлбэг нь гэмтэлтэй байж магадгүй гэж анхааруулжээ

Boeing (NYSE:BA) компани Ням гарагт 737 MAX онгоцны далавчинд нь зарим гэмтэлтэй сэлбэгүүд байж магадгүй гэсэн мэдэгдэл хийсэн байна.

Холбооны Нисэх Хүчний Удирдлагын газартай хамтран ажиллаж, 737 MAX онгоцыг хэрэглэдэг агаарын тээврийн команиудад тус онгоцны далавчны хэсэгт нэг сэлбэг (slat track assembly) нь “нөхцөлд таарамжгүй боломжит аюултай” байх боломжтой, мөн шинээр суурилуулах нь зөв гэсэн анхааруулга өгчээ.

Холбооны Нисэх Хүчний Удирдлагын газрын хэлэхдээ, зөвхөн нэг жижиг хэсгийн асуудал нь онгоцыг бүхэлд нь хэрэггүй болгохгүй ч гэсэн нисэж байх явцад нь хүндрэл учруулах боломжтой гэжээ.

Томоохон 2 осол гарсны дараа, бусад бүх ижил загварын онгоцыг буцаан татаж байгаа бөгөөд, энэ жижиг хэсгийн гэмтэл нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Мөн Даваа гарагт, Олон Улсын Агаарын Тээврийн Холбооноос 6-р сарын 26-нд 737 MAX загварын онгоцыг үйлчилгээнд эргэн нэвтрүүлэх талаар албан ёсны хурлыг ачаа тээвэрлэгч, онгоц үйлдвэрлэгч болон зохицуулагчидтай хийхээр товложээ.

5. Google-д сүлжээний хэт ачааллаас үүссэн сул зогсолт тохиолджээ

Ням гаригт зүүн Америкийн бүс нутаг орчимд тус компаний хэд хэдэн платформ болох Google Cloud, G Suite ба YouTube зэрэгт хэт ачаалал үүссэнээс болж сул зогсолт буюу гацалт тохиолдсон нь Google компаний (NASDAQ:GOOGL) хувьцааны үнэ 3 гаруй хувиар унахад нөлөөлсөн байна.

Болсон явдлын дараа, тус компаний зүгээс асуудлын учир шалтгааныг олж засварласан гэж мэдэгдсэн боловч яг юу болсон талаар нэмэлт тайлбар өгөөгүй байна.

Snap Inc . (NYSE:SNAP) компаний SnapChat аппликейшн Google Cloud-ийг хэрэглэдэг учраас тухайн үед мөн адил асуудалд орсон байна.