Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (06/04)

1. Хүүний түвшинг бууруулж магадгүй гэсэн хүлээлттэйгээр Powell-ийг ажиглаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэлийг дагуулж байгаа бөгөөд АНУ-ын эдийн засгийг дэмжихийн тулд Холбооны Нөөцийн Сан мөнгөний зөөлөн бодлогоороо хариу арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт зах зээл итгэлтэй байна.

St. Louis хотын Холбооны Нөөцийн Сангийн ерөнхийлөгч James Bullard Даваа гарагт хэлснээр, шийдэгдээгүй байгаа худалдааны маргаан болон зорилтоос доогуур инфляцийн түвшин зэрэг нь Холбооны Нөөцийн Санг нөхцөл байдалд тохируулж, эдийн засгийн тэлэлтийн бодлого баримтлах хэрэгтэйг илгэж байна гэсэн бөгөөд энэ нь хүүний түвшинг бууруулна гэсэн таамагт хүргэж байгаа юм.

Хэдийгээр сангийн фьючерсийн ханш дэлхийн эдийн засгийн бууралтын өмнө буюу багассан үзүүлэлттэй байгаа ч бодлого боловсруулагчид зээлийн хүү нь зохистой түвшинд байгаа, жилийн туршид өөрчлөгдөхгүй хэвээр байх нь зөв гэсэн үзэлтэй байна.

Орой 21:45 цагт Чикагод болох “Conference on Monetary Policy Strategy, Tools And Communication Practices” хурал дээр Холбооны Нөөцийн Сангийн дарга Jerome Powell өөрийн үзэл бодлоо илэрхийлэх юм. 2 өдөр үргэлжлэх ус хуралдаанаар бусад гишүүд ч мөн адил оролцох билээ.

22:00 цагт 4-р сарын factory orders буюу үйлдвэрлэлийн захиалгын мэдээ гарна.

2. Технологийн хямрал хувьцааны ханшинд нөлөөлж байна

АНУ-ын технологийн секторт хийгдэх зохицуулалт нь Nasdaq индексийг доош буурахад нөлөөлсөн бол, Мягмар гарагт Азийн хувьцааны зах зээлд мөн адил сөрөг нөлөө үзүүлжээ. Шанхай Нэгдсэн индекс 1% бууралттай байна.

Дэлхийн нийт худалдааны түгшүүрийг бууруулж, эдийн засгийн удаашралтын шинж тэмдгийг арилгахын тулд гурван жилийн хугацаанд анх удаа хүүгийн түвшинг бууруулсан бөгөөд түүний дараа Австралийн S&P/ASX 200 индекс 0.2 хувиар өслөө.

Интернетийн томоохон компаниудын монополийн эсрэг АНУ-ын тэмцлийн анхны үйлдэл нь Европын технологийн компаниудад цочрол өгч байсан боловч төв банкууд аврахаар ирэхийг хүлээж байгаа нь бүс нутгийн арилжааны өдөр эргэлт хийхэд хангалттай байсан гэж таамаглаж байна. Пүрэв гарагт гарах Европын Төв Банкны мөнгөний бодлогын шийдвэрээс өмнө бүх Европын Euro Stoxx 50 хувьцаа 0.4% өссөн байна.

Эдийн засгийн өсөлтийг хойш татаж буй хамгийн том зүйл нь худалдааны дайны хурцадмал байдал байгаа хэдий ч Евро бүсийн инфляцийн түвшин харьцангуй доогуур үзүүлэлттэй мөн Европын төв банкнаас зөөлөн бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж François Villeroy de Galhau хэлжээ.

Бодлого тодорхойлогчдын “тагтаа” буюу зөөлөн бодлогын төлөвт шилжих магадлалтай гэсэн хүлээлтээр АНУ-ын хувьцаа Мягмар гарагт өсөлттэй байна. Dow индекс 128 оноо буюу 0.5%, S&P 500 индекс 14 оноо буюу 0.5%, харин Nasdaq 100 индекс 44 оноо буюу 0.6% тус тус өссөн байна.

3. Трампийн Их Британи дахь айлчлал Хятадын худалдааны дайны шуугианыг намжааж байна

Ерөнхийлөгч Доналд Трамп, Их Британи дахь бүрэн хэмжээний айлчлалынхаа 2 дахь өдөр тус улсын ерөнхий сайд Тереза Мейтэй уулзаж байна.

Тэрээр Их Британи улсыг санаанд нийцсэн сайн зөвшилцөлд хүрч чадахгүй бол Европын Холбоог шууд орхих нь зөв гэсэн үзэл бодлоо илэрхий болгон бататгасан юм.

Трамп болон Т-Мей нар 2 улсын хоорондын худалдааны зөвшилцөл хийх дээр анхаарч байгаа бөгөөд Терезй Мей Британий Косерватив намын даргын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тал дээр, Трамп эсэргүүцэж, түүнийг “одоохондоо намаа орхилгүйгээр, яригдаж буй зөвшилцөлд хүрэх хэрэгтэй” гэж ятгаж байгаа юм.

Америк-Хятадын худалдааны дайны талаар мэдээ Трамп Их Британид “завгүй” байгаатай холбоотойгоор маш бага гарч байна. Хятадын гадаад харилцааны яам АНУ-ыг буруутгах, хэлсэн зүйлсээ дахин давтахаа Мягмар гаргийн байдлаар түр завсарлаад байна.

4. Uber компаний талаар аналистууд ярина

Мягмар гаргаас эхлэн “амаа таглуулсан” байсан олон шинжээчид Uber (NYSE:UBER) компаний талаар чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх боломжтой болно.

Morgan Stanley, Goldman Sachs болон Bank of America гэх мэт томоохон банкууд нь тус компани IPO зарлах үед андеррайтингийг нь хийсэн бөгөөд “чимээгүй байх” хугацаа нь өнөөдөр буюу Мягмар гарагт дуусч байгаа юм.

IPO хийснээсээ хойш ойролцоогоор $7 тэрбум алдаад байгаа тус компаний талаар дээрх банкууд одоо албан ёсны мэдэгдэл хийх боломжтой болж байгаа юм.

5. Эрэлт буурч байгаатай холбоотой, газрын тосны үнэ унаж байна

Эдийн засгийн удаашралт нь эрчим хүчний эрэлтийн бууралтад нөлөөлж цаашлаад газрын тосны үнэ унах шалтгаан болж байна. Мөн долоо хоног тутмын газрын тосны хэрэглээний мэдээ удахгүй гарах гэж байгаа юм.

Үргэлжилж буй АНУ-Хятадын худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн удаашралт, магадгүй хямралд хүргэх эрсдэлтэй бөгөөд шинжээчдийн дүгнэж байгаагаар энэ нь эрчим хүчний эрэлтийг бууруулах юм.

Зах зээл хаагдсаны дараа, Америкийн Нефтийн Институтээс гаргадаг долоо хоног тутмын нефтийн хэрэглээний мэдээг зарлана. Лхагва гаргийн оройн 22:30 цагт засгийн газрын албан ёсны мэдээг 200 сая баррель гэсэн урьдчилсан таамагтайгаар гаргана.