Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (05/30)

1. Хувьцааны уналт түр “завсарлаж”, бондын өгөөжийн түвшин өсч байна

АНУ Хятадын худалдааны дайн үргэлжилсээр, Волл Стрийтийн хувьцааны ханш холимог байдлаар өөрчлөлттэй байна.

Хятадын Гадаад хэргийн сайд Жан Ханхуй “Бээжин худалдааны дайнаас айхгүй” гэж мэдэгдэж, “АНУ худалдааны маргаан үүсгэж байгаа нь эдийн засгийн нүцгэн (цэвэр) терроризм, эдийн засгийн дээрэнгүй үзэл, эдийн засгийн дарлал” гэсэн юм.

Азийн хувьцааны зах зээл нь ерөнхийдөө уналттай байсан бөгөөд  Nikkei 225 болон Шанхай Композит индекс аль аль нь 0.3%-ийн бууралттайгаар хаасан байна.

Европын Stoxx 600 хувьцаа 2 сар гаруйн хугацаанд байгаагүй доод цэгтээ хүрсэн бол АНУ-ын хувьцаанууд ерөнхийдөө өсөлттэй байсан байна. Dow Jones индекс 73 оноо буюу 0.3%, S&P 500 индекс 10 оноо буюу 0.4%, харин Nasdaq 100 индекс 25 оноо буюу 0.4% тус тус өсөлттэй гарчээ.

Саяхан болсон эрсдэлийн хандлагаас үүдэлтэй бондын өгөөжийн түвшний бууралт нь эрэлт багассантай холбоотойгоор түр зогсож, өсөх трендтэй болсон юм. Гэвч 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн түвшин, 3 сарын хугацаатай бондныхоос доогуур байгаа нь “урвуу өгөөж” буюу эдийн засгийн уналтын индикатор болдог гэж үздэг (богино хугацаат бондын өгөөжийн түвшин, урт хугацаат бондоос их байх үед өгөөжийн муруй урвуу хэлбэртэй болдог, Investopedia).

2. Uber нээлттэй хувьцаат компани болсноос хойших анхны орлогын тайлангаа гаргана

Пүрэв гарагт зах зээл хаагдсаны дараа Uber (NYSE:UBER) компани орлогын тайлангаа олон нийтэд зарлах бөгөөд, хөрөнгө оруулагчид тус команий үзүүлэлтүүд нь сайн гарч түгшүүртэй байдлыг ард орхих байх гэсэн найдлага тавин хүлээж байна. Энэ сарын эхээр нэгж хувьцааг $45 үнэлсэн IPO хийсэн боловч тус үнээсээ 11.2%-ийн доогуур үзүүлэлттэй байсан нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байсан юм.

Investing.com вебсайтын шинжээчдийн үзэж байгаагаар Uber компани энэ улиралд $3.1 тэрбум борлуулалтын орлоготой, нэгж хувьцаанд 78 центийн алдагдалтай ажилласан байх таамагтай байна.

Энэ долоо хоногийн эхээр Германы Handelsblatt сонинд ярилцлага өгөхдөө Uber-ийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахи ирэх нэгээс хоёр жилд тус компани ашигтай ажиллахгүй гэсэн боловч эцэст нь алдагдалаа нөхөх болно гэжээ.

Пүрэв гарагийн каленьдар дээр Dollar General (NYSE:DG), Dollar Tree (NASDAQ:DLTR) болон Costco Wholesale (NASDAQ:COST) компаниуд тайлангаа гаргах юм.

3. АНУ-ын өсөлтийн хэмжээ дахин шалгагдана

Өнөөдөр оройн 20:30 цагт АНУ-ын эхний улирлын ДНБ-ий өөрчлөлтийн хянагдсан тоо хэмжээг зарлах бөгөөд анх 3.2% байсан тус үзүүлэлтийг бууруулж 3.1% байна гэж таамаглаж байгаа ажээ.

Америк-Хятадын худалдааны дайн нь дэлхий нийтийг эдийн засгийн уналтад оруулж магадгүй гэсэн айдсаар АНУ-ын ДНБ-ий урьдчилсан таамаглалыг бууруулсан байна.

Холбооны Нөөцийн санд олон бодлого тодорхойлогчид нэгдсэн шийдвэрт хүрч, хүүний түвшинг зохистой хэмжээнд нь хадгалах хэрэгтэй гэж үзсэн боловч зах зээл харьцангуй эргэлзээтэй болоод байгаа юм.

Пүрэв гарагт, долоо хоног тутмын ажилгүйдлийн мэдээ, 4-р сарын худалдааны тэнцэл болон бөөний худалдааны бараа бүтээгдэхүүн зэрэг мэдээ ДНБ-ий мэдээтэй зэрэг гарах бол 22 цагт бэлэн байрны худалдааны мэдээ

4. Газрын тосны мэдээнээс өмнө WTI нефтийн үнэ өсч байна

Өнөөдөр оройн 23 цагт АНУ-ын Эрчим Хүчний Яамнаас албан ёсны мэдээг 857 мянган баррель нефтийн хэрэглээтэй байна гэсэн таамагтайгаар гаргах гэж байна.

Даваа гарагт болсон Memorial Day амралтын өдрөөс болж мэдээ нэг хоногоор хойшилж гарч байгаа юм.

Худалдааны дайнаас үүсэх эдийн засгийн уналт газрын тосны үнэд мөн адил хурцадмал уур амьсгал бүрдүүлээд байна.

5. T-Mobile болон Sprint компаниудыг шинэ сүлжээ нэвтрүүлэхийг шаарджээ

T-Mobile (NASDAQ:TMUS) болон Sprint (NYSE:S)  нарын $26.5 тэрбумын нэгдлийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийн тулд тэднийг цоо шинэ утасгүй сүлжээ нэвтрүүлэхийг АНУ-ын Шударга байдлын яамнаас шаардсан байна.

Bloomberg-ийн хэлснээр, санал болгож буй нэгдэл нь АНУ дахь томоохон үүрэн оператор компаниудын тоог 4-өөс 3 хүртэл багасгахад хүргэж байна. Урьдчилсан нөхцөл нь өрсөлдөөнийг багасгах хэлэлцээрээр АНУ-ын Шударга байдлын яамны эсэргүүцлээс зайлсхийж байна.

Энэ долоо хоногийн эхээр Reuters-ийн мэдээллэснээр, худалдан авагчид T-Mobile болон Sprint-ийн АНУ-ын үүрэн оператор компаниудын хувьцааг 3 тэрбум доллараар үнэлэн худалдаж авах урьдчилсан саналыг бэлтгэж байгаа ажээ.