Австрали доллар болон юань суларч иен бага зэрэг чангарав

АНУ БНХАУ-ын 200 тэрбум хүртэлх ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг 10-аас 25 хувь болгож нэмэгдүүлнэ гэсний дараагаар гадаад зах зээлд юанийн ханш болон Австрали долларын ханш сулрав.

Японы Төв банкнаас бодлогын хүүг тодорхой хугацаанд хэвээр үлдээж Засгийн газрын бондуудын өгөөжийг бууруулах арга хэмжээнд илүү уян хатан байна гэснээр иенийн ханш сулрана гэж таамаглаж байсан хөрөнгө оруулагчдын таамаглалыг няцааж тогтвортой түвшинд хадгалагдаж байна.

Вашингтон ийнхүү татварын хэмжээг нэмэгдүүлэх болсон талаар Блүүмберг мэдээллэсний дараа юанийн ханш  0.35 хувиар суларч хоёр улсын гадаад худалдааны маргаан хурцдав.

Японы Төв банкнаас 2019 оны 10 дугаар сар хүртэл бодлогын хүүг өнөөгийн түвшинд хадгална гэснээр иенийн ханшид үзүүлэх нөлөө багасаж Харухико Курода 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондыг 0.2 хувиар арилжаалах боломж бий болж байгаа гэв.

“Daiwa Securities”-ийн ахлах стратегич Юкио Ишизүки “Японы Төв банкнаас Засгийн газрын бондыг тасралтгүй худалдан авч хөрөнгө оруулагчид зарах үнэт цаасгүй болсноор ЗГ-ын бонд эцэстээ 0.2 хувиар арилжаалагдаж магадгүй. Мөн иенийн эрэлт суларч иен ам.долларын эсрэг суларч 113-т хүрч болзошгүй” гэжээ.

6 дугаар сард АНУ-ын иргэдийн ресторан болон байр орон сууцанд зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэж иргэдийн зарцуулалт алгуур нэмэгдэж байгаа аж. Тус улсын суурь инфляци оны эхнээс 1.9 хувиар өсч зорилтот 2 хувийн түвшин рүү дөхөж энэ жилдээ багтаан бодлогын хүүг 2 удаа өсгөнө гэсэн таамаглалыг улам илүү бататгав.

Английн Төв банкны хурал пүрэв гаригт өндөрлөхтэй холбогдуулан бодлогын хүүг 25 хувиар өсгөнө гэсэн хүлээлт судалгаагаар 90 хувьтай байна.

Дэлхийн томоохон хоёр гүрний гадаад худалдааны маргаан хурцдаж, Канадын эдийн засгийн үзүүлэлт гарахтай зэрэгцэн канад доллар ам.долларын эсрэг чангарч 1.298-д хүрэв. Канад улсын Статистиктийн газраас цаг агаарын муу байдлаас шалтгаалан хаагдаад байсан үйлдвэрлэл буцаад ажиллаж эхэлснээр 5 дугаар сард тус улсын эдийн засаг 0.5 хувиар тэлж энэ жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв.

Эх сурвалж: Investing.com