Алтны ханш чангарч ам.доллар суларлаа.

Пүрэв гаригт ам.долларын ханш ХНБ-ны бодлогын хүүг өсгөсөнтэй холбоотой чангарсан хэдий ч алтны ханш хурдацтай өсч нэг унц алт 1,300 ам.долларт хүрлээ.

Наймдугаар сард биелэх нэг трои унц алтны фьючерс ханш Нью-Йорк дахь биет металийн үүсмэл хэрэгслийн зах зээл Comex дээр 0.3 ам.доллар буюу 0.02 хувиар өсч 1,301.6 ам.долларт хүрч өсөв.

Өчигдөр орой ХНБ-аас бодлогын хүүг 0.25 хувиар өсгөж 2 хувьд хүргэсний дараа алтны ханш 1,300.0 ам.доллароос 1,303.2 ам.долларт хүрч өсчээ.

Алтны ханш ам.доллароор илэрхийлэгддэг учраас ам.долларын индексийн хөдөлггөөн алтны ханшид шууд нөлөө үзүүлдэг билээ. Пүрэв гаригт АНУ-ын эдийн засаг сэргэж ам.доллар чангарна гэсэн хүлээлт талаар болж ам.долларын голлох 6 валютын эсрэг хөдөлгөөнийг хэмждэг ам.долларын индекс 0.03 хувиар суларч 93.53-т хүрч буурлаа.

АНУ-ын Төв банк бодлогын хүүг 1.75-аас 2 хувь болгож өсгөн энэ жилдээ багтаан дахин 2 удаа хүүгээ өсгөнө гэснээр эдийн засгийн төлөв байдлыг ихээхэн өөдрөг харж байгаа нь харагдаж байна.

Алтны шинжээч, хөрөнгө оруулагчид ХНБ-ны бодлогын хүүг өсгөх мэдэгдлийг болгоомжтой ажиглаж ам.долларын хөдөлгөөнийг таамаглаж байгаа нь гарцаагүй юм.

Эх сурвалж: Investing.com