Алт олборлогч компаниудын олборлолт их хэмжээгээр нэмэгдсэн нь алтны ханшийг унагалаа

Алтны ханш унах болсон нь сүүлийн 2 долоо хоногын хугацаанд алт олборлогч компаниудын олборлолт их хэмжээгээр нэмэгдсэн, алтны нөөцийн байх ёстой хэмжээ 17тонн байсан бол олборлолтын нийлүүлэлтээс шалтгаалан 53тонн хүртэл нөөцийн бүрдлүүд банкууд дээр хийгдсэн, үүнтэй холбоотойгоор FTP буюу бараа таваарын арилжаан дээр явагддаг FUTURE CONTRACT-н гэрээнүүдийн дараа сарын алтны унцын үнэлгээ доошилж орж ирсэн гэх мэт олон шалтгаан нөлөөлсөн байна.

Мөн алтны нийлүүлтэлтийн хэмжээ өнгөрсөн 14 хоногын байдлаар 3,1 сая унцын нийлүүлэлт орж ирсэнээс гадна томоохон HEDGE сангууд хувьд алтны нөөцийг нэмэгдүүлэх талаар ярьсан байна. Нэг талаас нөөцийг аюулгүйн хамгаалалт хэлбэрээр нэмэгдүүлээд нөгөө талаас алт олборлож байгаа хувийн компаниудын сүүлийн 2 долоо хоногын нийлүүлэлт маш өндөр үзүүлэлттэй гарсан нь алтны нөөцийг 53тонн хүргэж нэмэгдүүлжээ.

HEDGE сангууд хамгаалалтынхаа алтны нөөцийг ихэсгэж байгаа нь ойрын хугацаанд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байх магадлалтай юм. Үүнтэй холбоотойгоор алтны ханш цаашдаа өсөх хандлагатай байна.

www.forexmongolia.mn