Алт 1,200 ам.долларт хүрч өслөө

Investing.com-Ам.доллар суларч алтны ханш 1,200 ам.долларт хүрч өслөө. Ирэх 12 дугаар сард биелэх нөхцөлтэй алтны фьючера ханш Нью-Иоркийн таваарын Комекс дээр 2.4 ам.доллароор өсч 1,202.4 ам.долларт хүрч өсчээ.

АНУ-ын орон сууцны борлуулалт тааруу гарч, мөн улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан ам.доллар суларч мягмар гаригт алт сүүлийн 7 хоногийн дээд түвшиндээ хүрч чангарав.

АНУ-ны ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгч асан Майкл Коэн Трампын заавраар гэмт хэрэг үйлдсэн явдал ам.доллар сулархад голлон нөлөөлжээ.

Ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 0.07 хувиар буурч 95.06 нэгжид хүрчээ.

Ам.доллароор илэрхийлэгддэг алтны ханш ам.доллар суларснаар өсч хөрөнгө оруулагчдад алт худалдан авах боломжийг олгож байгаа юм.

Зэсийн ханш 0.72 хувиар суларч 2.68 ам.долларт хүрсэн бол цайрын үнэ 1.32 хувиар суларч 2,459.75-т хүрчээ.

Зэсийн үнэ 6 дугаар сарын түүхэн дээд түвшин 3.30 ам.доллароос 20 хувиар суларч, шинжээчид цаашид суларч болзошгүй гэж дүгнээд байгаа юм.

Хөнгөн цагаан 0.38 хувиар өсч 2,069.25, никелийн фьючерс ханш 0.09 хувиар өсч 13,570.5-д хүрчээ.

Эх сурвалж: Investing.com