Ам.долларын эрэлт нэмэгдэж өдрийн дээд түвшиндээ хүрч өслөө

Олон улсад худалдааны маргаан ширүүссэнээр хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгүүдээ худалдах хандлага өндөр байса мягмар гаригт энэхүү байдал намжиж ам.доллар голлох валютуудын эсрэг чангарч өдрийн дээд түвшиндээ хүрч чангарлаа.

Голлох зургаан валютын эсрэг ам.долларын хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 0.32 хувиар чангарч 94.25-д хүрэв.

Санхүүгийн зах зээлд эрсдэлийн түвшин нэмэгдснээр АНУ-ын урт хугацаат бондуудын өгөөж буурч ам.долларт багагүй дарамт болоод байгаа юм.

Өчигдөр буюу даваа гаригт Цагаан ордны гадаад худалдааны зөвлөх Петер Наварро АНУ-ын гадаад худалдааны бодлогын талаар тайлбар, мэдэгдэл хийснээр хөрөнгө оруулагчид ихээхэн тайвширч зах зээл харьцангуй тайван байдал руу шилжээд байна.

Мөн тэрээр АНУ-ын технологийн салбарт БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарлах бодлого нь хөрөнгө оруулагчдын төсөөлж буй шиг сөрөг нөлөө байхгүй гэдгийг онцолсон юм.

Ирэх баасан гаригт АНУ-ын сангийн яамнаас БНХАУ-ын хөрөнгө оруулалтанд тавих хязгаарлалтын талаар мэдэгдэл хийнэ.

Ингэснээр БНХАУ-ын технологийн салбар илүү хөгжиж Вашингтон болон Бээжин хотын хоорондын худалдааны маргааны улам дэвэргэж болзошгүй юм.

Үүгээр зогсохгүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Евро бүсийн орнуудаас импортлож буй автомашинуудад өндөр татвар ногдуулаад байгаа билээ.

Ам.доллар иений эсрэг суларсаар байгаа бөгөөд USD/JPY хослолын ханш 109.32-оос суларч 109.36 болсон юм. Учир нь геополитикийн асуудал болон зах зээлд тодорхойгүй байдал бий болоход эрсдэл багатайд тооцогддог иений ханш чангардаг.

Түүнчлэн еврогийн ханш өдрийн доод түвшиндээ хүрч сулран 1.1658-д хүрч сүүлийн хоёр 7 хоногийн 1.1720-ийн өсөлтийг эрчээ алдав.

Стерлинг мөн адил ам.долларын эсрэг суларч 1.3231-д хүрсэн бөгөөд Английн Төв банкны бодлого тодорхойлогчдын нэг Жонатан Хаскел бодлогын хүүг бууруулах олон хүчин зүйлс байгааг онцолж паунд стерлингийн ханшид дарамт болсон юм. Мөн тэрээр эдийн засгийн идэвхижил суларч буй өнөө үед бодлогны хүүг бууруулах нөхцөл байдал бий болоод байгааг онцлов.

 

Эх сурвалж: Investing.com