Ам.доллар суларч ЕТБ-ны мэдэгдэл хүлээлт үүсгэв.

2018 онд ХНБ дахин 2 удаа хүүгээ өсгөнө гэснээр гурван 7 долоо хоног тасралтгүй чангарсан ам.доллар иений эсрэг сулраад байна.

Өнөөдөр ЕТБ-ны мөнгөний бодлогын ээлжит хурал хуралдаж 2.5 их наяд евро бонд худалдан авах хөтөлбөрийг хэзээ зогсоох талаар хэлэлцэж байгаа билээ.

БНХАУ болон АНУ-ын гадаад худалдааны уур амьсгал улс төрийн асуудалд хамгийн мэдрэг ам.доллар иений ханшид багагүй дарамт учруулж байна.

Пүрэв гаригт Дональд Трампын дэд захиргааны байгууллагаас Трамп худалдааны зөвлөхүүдтэйгээ БНХАУ-ын бараанд татвар ногдуулах асуудлыг зөвлөлдөн шийдэх талаар мэдээллээд байна.

АНУ-ын эдийн засаг сэргэж буйтай холбоотой бодлогын хүү нэмэгдэх сургаар ам.доллар иений ханш 0.15 хувиар суларч 109.19-т хүрсэн бол эсрэгээрээ евро ам.долларын хослол 0.1 хувиар өсч 1.1802-т хүрч өслөө.

“Таамаглахын аргагүй өнөөгийн эдийн засагт АНУ-ын эдийн засгийн бодлого маш уйтгартай байна. Бодлого тодорхойлогчид АНУ-ын эдийн засгийн төлвийг эерэгээр харж байгаа ч цаашдын эдийн засгийн төлөвт гадаад худалдааны асуудал сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж Deutsche Bank-ны активын удирдлагын ахлах хөрөнгө оруулагч хэллээ.

Хүлээлтийн дагуу ХНБ овернайт санхүүжилтийн хүүг 1.75-аас 2 хувь болгон өсгөж он гарсаар 2 дахь удаагаа хүүгээ өсгөөд байгаа бөгөөд 2020 гэхэд инфляци зорилтот түвшиндээ хүрэх нь тодорхой болж мөнгөний хатуу бодлого баримталж эхэллээ.

ХНБ-ны мэдэгдлийн дараа зах зээлийн анхаарал ЕТБ-ны мэдэгдэл рүү шилжээд байна.

Шинжээчид 2018 онд бонд худалдан авах хөтөлбөрийн хэмжээг бууруулж эсвэл зогсооно гэж таамаглаад байгаа боловч зарим хөрөнгө оруулагчид Евро бүсийн эдийн засгийн муу үзүүлэлт болон Италийн улс төрийн асуудлаас үүдэн мөнгөний бодлогод өөрчлөлт орохгүй гэж харж байгаа юм.

Эх сурвалж: Investing.com