Ам.доллар чангарсанаар хөгжиж буй орнуудын зээлжих зэрэглэлд сөрөг нөлөө үзүүлж байна

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдис-ийн хөрөнгө оруулагчдын үйлчилгээ үзүүлэгч газраас 4 сараас хойш чангарсан ам.долларын ханш хөгжиж буй орнуудад зээлжих зэрэглэлтэй холбоотой эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолжээ.

Мүүдисийн тайланд ам.доллар чангарсанаар Аргентина, Гани, Монгол, Пакистан, Шри Ланк, Турк болон Замби зэрэг улсуудын гадаад валютын нөөц буурах гол шалтгаан болно гэж үзжээ. Харин Чили, Колумбиа, Индонез болон Малайзын хувьд энэ үзүүлэлт ойрын хугацаанд харьцангуй тогтвортой гэжээ.

Мүүдис агентлагийн улсын зээлжих зэрэглэлийн эрсдэлийн групын глобал менежментийн захирал Aластайр Вилсон  “Ам.доллар чангарсанаар урсгал дансны өндөр алдагдалтай, гадаад өр төлбөр, эргэн төлөлтийн өндөр дарамттай улс орнуудад хамгийн сөрөг нөлөөтэй” гэв.

Харин эсрэгээрээ Бразил, БНХАУ, Мексик болон ОХУ-уудын эдийн засаг гадаад капиталын урсгалаас ангид байдаг тул ам.доллар чангарах нь тэдэнд тийм ч том асуудал биш гэсэн байна.

Эх сурвалж: Investing.com