АНУ-аас БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд илүү өндөр татвар ногдуулав

Лхагва гаригт АНУ-ын захиргаанаас ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 200 тэрбум ам.доллар хүртэлх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах болсоныг нийтэд мэдээллэв.

АНУ-ын гадаад худалдааны төлөөлөгч Роберт Лаитизер Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) АНУ-аас тавьж буй шаардлагыг биелүүлэхээс татгалзаад зогсохгүй үүний эсрэг хариу арга хэмжээ авснаар ноён ерөнхийлөгч Трампын татварын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байгаа гэв.

Мөн тэрээр “АНУ-аас БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ыг өнөөгийн гадаад худалдааны бодлогодоо өөрчлөлт оруулахыг уриалаад зогсохгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан илүү шудрага өрсөлдөөнт зах зээлийг бий болгохоор зорьж байна” гэжээ.

Трамп БНХАУ-ыг өөрсдийн оюуны өмч хамгаалал, томоохон технологийн үйлдвэрүүдийн технологийн татаасын талаарх бодлогодоо өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа бөгөөд үүнтэй холбоотой албан ёсны уулзалт хоёр улсын хооронд хараахан болоогүй байгаа юм.

АНУ-ын захиргааны албанаас АНУ БНХАУ-тай өнөөгийн гадаад худалдааны асуудлаар хэлэлцэхэд нээлттэй байгаа бөгөөд хоёр улсын хооронд хамгийн боломжит үр өгөөжтэй хэлэлцээрийг байгуулахаар утсаар ярилцаж байгаа хэдий ч одоогийн байдлаар албан ёсны уулзалт товлогдсон байгаа талаар мэдэгдээд байна.

Вашингтон дахь Америкийн институцийн БНХАУ судлаач мэргэжилтэн Дерек Саизорс “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулснаар БНХАУ-ын импорт бүрэн хаагдаж бусад орны импорт нэмэгдэх хүлээлттэй байна. Татварын хэмжээг нэмэгдүүлснээр өөртөө аюул нэмэгдүүлээд зогсохгүй ЕХ болон Мексик болон Канад улстай гадаад худалдааны маргааны асуудлыг шийдвэрлэхгүй бол байдал бүр дордох аюултай” гэв.

Улс орнуудын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулснаар АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж эдийн засагчид харж байгаа юм.

Эх сурвалж: Investing.com