АНУ БНХАУ-тай дахин уулзалт зохион байгуулах сургаар ам.доллар чангарав

АНУ-ын инфляци хүлээлтийн дагуу 6 дугаар сард 0.2 хувиар өсч, иргэдийн итгэлийн индекс хүлээлтээс өндөр гарснаар ам.доллар өсөв. ХНБ-ны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж дуусах бөгөөд энэ удаагийн уулзалтаар бодлогын хүүг хэвээр үлдээх таамаглал зах зээлд өндөр байна. Гэсэн хэдий ч ирэх 9 дүгээр сарын уулзалтаар хүүг өсгөх хүлээлт өндөр байна.

Европын Холбооны эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарснаар ам.доллар сулраад байсан хэдий ч өнөөдөр евро ам.долларын ханш 1.1689-д хүрч ам.доллар чангарав. ХНБ-аас 2018 онд хоёр удаа бодлогын хүүг өсгөөд байгаа бөгөөд дахин хоёр удаа өсгөхөөр зэхэж байгаа бөгөөд тус улсын ерөнхийлөгч ХНБ-ны хүү өсгөх шийдвэрт тийм ч таатай хандахгүй байгаагаа илэрхийлээд байгаа билээ.

Японы Төв банкнаас өнөөгийн мөнгөний бодлогыг хэвээр үлдээлээ. Японы Төв банкны ерөнхийлөгч Харухико Курода тодорхой хугацаанд бодлогын хүүг өнөөгийн түвшинд хадгална хэмээн мэдэгдэж сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй бонд худалдан авах хөтөлбөрийг дуусгавар болгоно гэсэн хөрөнгө оруулагчдын таамаглалыг няцааж тус хөтөлбөрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулаагүй байна.

Шинжээчид ХНБ Японы Төв банктай ижил бодлогын хүүг хэвээр үлдээнэ хэмээн таамаглаж байгаа ч багахан хэмжээний өөрчлөлт валютуудын ханшид томоохон нөлөө үзүүлэхээр байгаа юм.

Канадын эдийн засаг 5 дугаар сард хүлээлтээс өндөр 0.5 хувиар өссөнөөр канад доллар ам.долларын эсрэг чангарав. АНУ БНХАУ-тай гадаад худалдааны талаар уулзалт зохион байгуулах болсонтой холбогдуулан газрын тосны ханш 70 ам.доллароос доошлов.

Эх сурвалж: marketpulse.com