АНУ, БНХАУ-ууд худалдааны асуудлаар тодорхой хэлэлцээрт хүрээгүй ч газрын тосны ханш тогтвортой байна

Сингапур (Ройтерс)-АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны маргааны асуудал тодорхой шийдвэрт хүрээгүйн улмаас зах зээл зогсонги байдал руу шилжиж баасан гаригт газрын тосны ханш тогтвортой байна.

Баасан гаригт Брент төрлийн газрын тосны ханш өчигдрийн хаалтын ханшаас 7 центээр өсч 74.5 ам.долларт хүрсэн бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 10 центээр өсч 67.93 ам.долларт хүрэв.

АНУ болон БНХАУ-ын уулзалт Пүрэв гаригт өндөрлөж хоёр улсын хоорондын гадаад худалдааны маргааны асуудалд тодорхой зөвшилцөлд хүрээгүй аж. Ингэснээр хөрөнгө оруулагчид зах зээлд дарамт үүсгээд байгааг онцолж байгаа юм. Дэлхийн хоёр том гүрний гадаад худалдааны маргаан АНУ, БНХАУ-аас гадна дэлхийн хэд хэдэн орны эдийн засагт сөргөөр нөлөөлөөд байгаа юм.

АНУ-аас Иран улсын эсрэг тавьж буй газрын тосны экспортын хориг арга хэмжээний улмаас дэлхийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй гэсэн тооцоолол байгаа юм.

Иран улс нь ОПЕК-ийн хоёр дахь том газрын тос олборлогч бөгөөд өдөрт 2 сая баррель экспортлон дэлхийн нефтийн хэрэглээний 2 хувийг дангаараа бүрдүүлдэг юм.