АНУ болон БНХАУ үүсээд буй маргааны асуудлыг шийдвэрлэх уулзалт зохион байгуулна

Пүрэв гаригт АНУ-тай үүсээд буй маргааныг шийдвэрлэхээр БНХАУ-аас АНУ руу төлөөлөгчидөө илгээх болсоноо мэдэгдсэний дараа газрын тосны ханш өслөө.

Өчигдөр 2 хувиар сулраад байсан Вест Техас төрлийн газрын тосны ханш 65.11 ам.долларт хүрч 10 цент буюу 0.15 хувиар өссөн бол олон улсын Брент төрлийн газрын тосны ханш 41 центээр өсч 71.17 ам.долларт тус тус хүрэв.

БНХАУ-ын худалдааны сайд АНУ руу тус яамны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг илгээх болсоноо мэдэгдсэний дараахан ханш ийнхүү өссөн гэж шинжээчид дүгнээд байгаа юм.

АНУ-ын санаачлага, урилгаар БНХАУ-ын төлөөлөгчид АНУ руу очиж хоёр улсын хооронд үүсээд буй маргааны талаар хэлэлцэх юм.

Газрын тосны зах зээлийн төлөв байдал АНУ-ын газрын тосны мэдээ болон хөгжиж буй орнууд тэр дундаа Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн төлвөөс ихээхэн хамааралтай байна гэж шинжээчид үзэж байгаа юм.

АНУ-ын газрын тосны олборлолт болон нөөцийн хэмжээ түрүү 7 хоногт өсч гарснаар ханш сулрах гол шалтгаан болсон гэж шинжээчид дүгнэжээ.

2018 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар АНУ-ын газрын тос олборлолтын өдрийн 100 мянган баррелиар өсч, нөөцийн хэмжээ 6.8 сая баррелиар өсч 414.9 сая баррель болсон талаар Эрчим Хүч Мэдээллийн байгууллагаас мэдэгджээ.

Хэдийгээр АНУ-ын гарц нэмэгдэж байгаа ч Азийн хөгжиж буй орнуудын төлөв байдал сайнгүй мөн олон улсын худалдаа болон улс төрийн маргааны үр дүнд тэдгээрийн валют даган суларснаар газрын тосны зах зээлд дарамт болоод байгаа билээ.

Азийн зарим орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос болон Япон улсын газрын тосны хэрэглээ саармагжих хүлээлттэй өндөр байгаагаас Брент төрлийн газрын тосны ханш суларч АНУ-ын Ираны эсрэг авах газрын тосны экспортын хориг арга хэмжээ зах зээлд тийм ч том нөлөө үзүүлэхээргүй харагдаж байна.