АНУ болон ЕХ-ны хоорондын хэлэлцээрийн өмнө алтны ханш 2 долоо хоногийн дээд түвшинд хүрч өсөв

АНУ болон ЕХ-ны хэлэлцээрт зах зээл анхаарал хандуулахын зэрэгцээ ам.долларын ханш суларснаар алтны ханш сүүлийн 2 долоо хоногийн турш өсөөд байна.

Комекс дээрх наймдугаар сард хүргэх алтны фьючерс ханш 3.6 ам.доллароор өсч нэг трой унц алт 1229.1 ам.долларт хүрч өсчээ.

Ам.долларын голлох зургаан валютын эсрэг хэлбэлзэлийг хэмждэг ам.долларын индекс 0.03 хувиар өсч 94.36 нэгжид хүрэв.

Ам.доллар суларснаар тус валютаар илэрхийлэгдэх металлын үнийг өсгөж байгаа юм.

Лхагва гаригт зохион байгуулагдах АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон ЕХ-ын тэргүүн Жен Клауд Жанкер нарын уулзалтад зах зээл анхаарлаа хандуулаад байна.

Уулзалтын үеэр Европ болон Вашингтоны хооронд үүсээд буй гадаад худалдааны асуудал тэр дундаа автомашины үйлдвэрийн талаар хэлэлцэж магадгүй байгаа юм.

Өнгөрсөн сард АНУ ЕХ-оос импортлож буй ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулснаар ЕХ-оос виски, мотоцикл болон джинсэд 25 хувийн татвар эргүүлэн ногдуулаад байгаа билээ.

Мягмар гаригийн орой Трамп хоёр улс бараа бүтээгдэхүүнээ татвараас чөлөөлөх боломжтой бөгөөд үүнд АНУ бэлэн байгаа боловч ЕХ төдийлөн дэмжихгүй байгаа хэмээн Твиттер хуудаснаа жиргэжээ.

ЕХ-ны худалдааны комиссар Цесиллан Малмстром лхагва гаригт АНУ-аас ЕХ-оос импортлож буй автомашинд татвар ногдуулвал эргүүлэн АНУ-аас импортлож буй 20 тэрбум төгрөгтэй тэнцэх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар зэхэж байгаа талаар мэдэгдсэн.

Дэлхийн эдийн засаг болон улс төрийн байдалд тодорхойгүй байдал давамгайлах үед алтны ханш өсдөг гэдгийг энд онцлох нь зүйтэй.

Мөнгөний фьючерс ханш 0.19 хувиар өсч нэг унц нь 15.55 ам.долларт хүрсэн бол зэсийн ханш 0.05 хувиар өсч 2.12 ам.долларт хүрч тус тус өсөв.

Эх сурвалж: Investing.com