АНУ болон Иран улсын харилцаа тааруу байгаагаас газрын тосны ханш хэлбэлзэлтэй байна

Токио (Ройтерс)-АНУ болон ОПЕК-ийн орнуудын маргаан газар авснаар зах зээлд оролцогчдын байр суурь нэгдмэл бус болсноор буураад байсан Брент төрлийн газрын тосны ханш мягмар гаригт өсч ханш хэлбэлзэл өндөртэй байна.

Брент төрлийн газрын тосны ханш 6 центээр өсч 73.12 ам.долларт хүрсэн бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 3 центээр буурч 67.86 ам.долларт хүрлээ.

Даваа гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв Иран улс АНУ-ыг заналхийлвэл сайн үр дүнд хүрэхгүй талаар сануулга өгсөний дараа зах зээл тэр чигтээ өссөн билээ.

“АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Иран улсын ерөнхийлөгч Роуани нарын маргаан газрын тосны ханшид эерэгээр нөлөөлж ханш өсч арилжаачид гарц өснө гэж хүлээж байна” гэж OANDA брокерийн APAC-ын арилжааны захирал Стефен Иннес хэлжээ.

Ирэх 11 дүгээр сард АНУ-аас Ираны газрын тосны импортыг бууруулахаар зэхэж байгаатай зэрэгцэн тус улсаас Иран улсад үзүүлэх дарамт нэмэгдээд байгаа юм. Иран улс нь ОПЕК-ийн гишүүн орнуудын гурав дагч том газрын тос экспортлогч орон төдийгүй өдрийн газрын тосны гарц 3.75 сая баррельд хүрдэг аж.

Саудын Араб болон бусад томоохон газрын тос олборлогч орнууд ирэх 11 дүгээр сар хүртэл газрын тосны гарцаа нэмэгдүүлж ирээдүйд бий болох гарц буурснаар хүлээж болох алдагдлаа нөхөхөөр ажиллаж байна.

АНУ-ын Оклахамагийн Кюшин хотод хүргэлттэй АНУ-ын газрын тосны үнэ 4 өдөр дарааллан өсөөд байна. АНУ-ын газрын тосны гарц 10 дахь 7 хоногтоо дарааллан буурсныг арилжаачид мэдээллэв. Үүний зэрэгцээ зах зээл гадаад худалдааны маргаан дэлхийн эдийн засаг болон эрчим хүчний эрэлтэд хэрхэн нөлөөлөх талаар таамаг дэвшүүлж тэр хэрээр анхаарлаа хандуулж байна.

Их 20 улсын ерөнхий сайдууд ч мөн АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны маргаанд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлэн дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэр нөлөөлөх талаар өнгөрсөн амралтын өдрүүдээр хэлэлцсэн юм.

Дубай дахь Фрейт хөрөнгө оруулалтын үйлчилгээний газрын тосны брокер Матт Стейнли “Өнөөгийн гадаад худалдааны маргаан зөвхөн цаг хугацааны асуудал бөгөөд томоохон үр дүн хүлээгээд хэрэггүй. Ирэх өдрүүдэд газрын тосны хэлбэлзэл буурч тогтворжино гэж харж байна” гэжээ.

Эх сурвалж: Investing.com