АНУ зарим орнуудад нефть импортлох эрх олгосноор ханш сулрав

Сингапур (Ройтерс)-АНУ-аас Иран улсын эсрэг газрын тосны экспортын хориг арга хэмжээ өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн ч тус улсаас нефть импортлогч томоохон орнуудад үргэлжлүүлэн нефть импортлох зөвшөөрөл олгохтой зэрэгцэн даваа гаригт газрын тосны ханш буурав. Энэхүү хориг арга хэмжээг Саудын Араб талаас үл ойшоон үргэлжлүүлэн нефть экспортлоно гэжээ.

Фронт-монт Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 0.2 хувиар суларч 72.66 ам.доллар, Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш 0.5 хувиар суларч 62.84 ам.долларт тус тус хүрэв.

Өнгөрсөн 10 дугаар сараас хойш дээрх төрлийн нефтийн ханш 15 хувиар сулраад байгаа ба хэйдж сангууд газрын тосны төсөөллөө бууруулж байгааг баасан гаригийн мэдээллээс харж болохоор байна.

Даваа гаригаас эхлэн Вашингтон Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэхдээ өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн тус улстай байгуулсан бүх хэлэцээрүүдийг цуцалж байгаа юм.

Үүний хариуд Иран улсын ерөнхийлөгч Хассан Роунни өнөөдөр телевизийн шууд дамжуулалтаар Америкийн хориг арга хэмжээг зогсоож нефть үргэлжлүүлэн экспортлоно гэж мэдэгджэээ.

Баасан гаригт АНУ 8 улсад Иран улсаас үргэлжлүүлэн газрын тос импортлох эрх олгосноор Энэтхэгийн “Трифекта” эрчим хүчний байгууллагын дарга Сукрит Вижаяакар “Зарим оронд Иран улсаас нефть импортлох эрх олгосноор хориг арга хэмжээний үр нөлөө буурна” гэжээ. Гэсэн ч АНУ эдгээр улс орныг нийтэд зарлаагүй ч шинжээчид Иран улсын топ импортлогч БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк, Итали, Саудын Араб, Япон гэж таамаглаж байгаа юм.

Өнөөдөр Өмнөд Солонгос Иран улсаас үргэлжлүүлэн нефть импортлох эрх авсан талаар албан ёсоор мэдэгдсэн аж.

АНУ-ын ойрын түнш болох Япон улсын Кабинетийн нарийн бичгийн дарга Ёшихидэ Сууга нефть импортлох зөвшөөрөл авсан талаар албан мэдэгдэл хийгээгүй ч энэхүү хориг арга хэмжээ Японы компаний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ёсгүй гэжээ.

БНХАУ-ын Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын гаргасан шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн нефть үргэлжлүүлэн импортлох эрх авсан эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл тайлбар хийгээгүй байна. Тэрээр “БНХАУ болон Иран улсын хоорондын харилцаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг бөгөөд аливаа улс орон бидний харилцааг хүндэтгэн авч үзнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Эмиратын “NDB” банкны Эдуард Белл “Ираны экспорт алгуур буураад байгаа ба өнгөрсөн 5 дугаар сараас хойш өдрийн гарц аль хэдийн 1 сая гаруй баррелиар буурсан” гэжээ.