АНУ Иран улсын хориг арга хэмжээнд үүргээс чөлөөлөх зөвшөөрөл олголоо

Сингапур (Ройтерс)-АНУ-ын Засгийн газраас ирэх сард хэрэгжиж эхлэх Иран улсын газрын тосны хориг арга хэмжээнд үүргээс чөлөөлөх зөвшөөрөл (waiver) олгох болсоноо албан ёсоор мэдэгдсэний дараа газрын тосны ханш даваа гаригт буурав.

Олон улсын газрын тосны жишиг ханш 83.53 ам.долларт хүрч өмнөх хаалтын ханшаас 0.75 хувиар өссөн бол Брент төрлийн газрын тосны ханш 73.95 ам.долларт хүрч тус тус өсөөд байна.

Ирэх 11 дүгээр сарын 4-нд хэрэгжиж эхлэх Иран улсын газрын тосны экспортын эсрэг хориг арга хэмжээний хүрээнд тус улсаас авах газрын тосны хэмжээг бүрэн зогсоож, улмаар тус улстай хийж буй аливаа бизнес үйл ажиллагаагаа зогсоохыг олон улсын банк, санхүүгийн байгууллагад уриалаад байгаа бөгөөд хэрэв хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд тэдгээр улс болон байгууллагуудад АНУ-аас аль хэдийнээ шахалт үзүүлж эхлээд байгаа юм.

Баасан гаригт АНУ-ын Засгийн газар Иран улсаас импортлох газрын тосны хэмжээг бууруулж байгаа тохиолдолд хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Сингапур дахь фьючерсийн брокерийн компани “Oanda”-ийн ахлах шинжээч Стефан Иннес “Саудын Арабын Иран улсын орон зайг нөхнө гэсэн мэдэгдэл хий дэмий хийрхэл. Азийн өндөр хэрэглээг хангахын тулд нийлүүлэлтийн хомсдолд орох нь гарцаагүй” гэсэн аж.

Зардал өсч, тээвэрлэлтийн асуудлаас улбаалан АНУ-ын газрын тосны цооногийн тоо гурав дахь 7 хоногтоо дарааллан буурч 861-д хүрсэн талаар Бейкер Хүгес фирм баасан гаригт мэдээллэжээ.

Ийнхүү АНУ-ын газрын тосны цооногийн тоо буурч, Иран улсын хориг арга хэмжээ зэрэг асуудлын улмаас JPMorgan газрын тос дээр урт позици (Long)-той байхыг зөвлөлөө.

Эх сурвалж: Investing.com