АНУ: Хэрэв номлогчийг суллахгүй бол БНТУ-ын эсрэг үргэлжлүүлэн хориг арга хэмжээ авна

2018 оны 8 дугаар сарын 16 (Ройтерс)-АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Кабинетийн уулзалтад үг хэлж буй ерөнхийлөгч Дональд Трампын яриаг сонсож буй нь, Цагаан ордон, Вашингтон, АНУ

Пүрэв гаригт АНУ-аас тус улсын номлогч Эндрью Брансоныг суллахгүй бол АНУ-аас БНТУ-ын эсрэг авах хориг арга хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнүчин ерөнхийлөгч Дональ Трамп Кабинетийн хуралд хэрэв номлогчийг суллахгүй бол АНУ БНТУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авахад бэлэн гэж мэдэгдсэн гэв. Тэрээр “Номлогчийг суллахгүй бол бид төлөвлөснөөс ч илүү их арга хэмжээ авна” гэжээ.

БНТУ-д 2016 онд гарсан төрийн эргэлт хийх оролдлогод АНУ-ын номлогч Эндрью Брансоныг гар бие оролцсон хэмээн 2016 оноос хойш саатуулаад байгаа бөгөөд үүний хариуд АНУ хэд хэдэн арга хэмжээ авсан боловч БНТУ эргүүлэн хариу арга хэмжээ аваад байгаа юм.

Трамп Кабинетийн хурлын үеэр БНТУ-ын талаар “Тэд сайн түнш байж чадсангүй. Тэдэнд маш сайн номлогч байсан. Тэр бол гэмгүй хүн шүү дээ” гэжээ.

Трампын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон болон БНТУ-ын элчин сайд Сердар Килич нарын Даваа гаригт Цагаан ордонд болсон уулзалтын үеэр АНУ энэ талаар сануулга өгсөн гэж АНУ-ын Төрийн Захиргааны газраас өнөөдөр мэдэгдсэн юм.

БНТУ-ын элчин сайд АНУ-ын номлогчийн талаар ярьж эхлэхэд Ноён Болтон энэ тухай ярих зүйл байхгүй гэсэн төдийгүй зөвхөн “Номлогчийг сулла” гэж хэлсэн гэжээ.

Түүнчлэн, АНУ-аас Иран улсын эсрэг тавьсан хоригийг хүчингүй болгохоор оролдсон хэмээн Турк улсын төрийн өмчит Halkbank-д ногдуулсан торгуулийг хүчингүй болгох талаар уулзалтын үеэр хэлэлцсэн байна. Мөн Турк улсын номлогч Фетуллах Гюленийг суллан хүлээлгэн өгөхийг хүсчээ.

АНУ-ын төрийн захиргаанаас “БНТУ энэхүү асуудлыг бусад асуудалтай холбон маш том алдаа хийж байна. Эдгээр асуудлыг шийдэх маш хялбар боловч эсрэгээрээ тэд том боломжоо алдлаа” гэж мэдэгджээ.

NATO-ийн холбоотой хоёр улсын хоорондын маргаанаас үүдэн Турк лира ам.долларын эсрэг энэ жил 40 хувиар сулраад байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид Эрдоганы Турк улсын эдийн засаг дахь оролцоо нэмэгдэж магадгүй хэмээн ихээхэн эмээж байгаа юм.

АНУ-ын Сангийн сайдын мэдэгдлийн дараа Турк лира буцаад сулаад байгаа бөгөөд Трамп БНТУ-ын хөнгөн цагаанд ногдуулсан татварыг удахгүй хэрэгжүүлж эхлэнэ гэжээ.

Эх сурвалж:  Reuters.com