АНУ-Хятадын худалдааны таагүй байдал нь газрын тосны ханшийг унагаж байна.

Худалдааны таагүй байдал үргэлжилсэнээр  баасан гаригт түүхий тосны ханш уналтын  байдалтай арилжаалагдсан хэвээр  АНУ-ын WTI нээлтийн ханшаас 0,3 %-ийн уналт үзүүлж баррель нь 63.20 д арилжаалагдаж байна.Пүрэв гаригт Трамп Хятадын эсрэг  дахин 100 тэрбум долларын татвар ноогдуулахыг Худалдааны танхимд санал болгож дотоодын хөдөө аж ахуйн  фермеруудыг эрсдэлээс хамгаалах  арга хэмжээг авах хэрэгтэйг анхааруулсанаар тэргүүлэх эдийн засагтай 2 улсын худалдааны маргаан эрчимжиж  АНУ-.ын хувьцааны гол индексүүд огцом унаад байгаа юм. Үүнээс өмнө хоёр улсын Засгийн газар хэлэлцээнд хүрэх боломжтой гэж мэдэгдээд байсан ч Дональд Трампын мэдэгдэл нөхцөл байдлыг хурцатгасан гэдгийг шинжээчид онцолж байна. “БНХАУ-ын тал шударга бус хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа учраас 100 тэрбум ам.долларын нэмэлт тариф тогтоох саналыг засаг захиргаандаа хүргүүлсэн” гэж Дональд Трамп тайлбарласан байна.

ОПЕК газрын тосны үнийг өсгөхийн тулд өдөрт 1.8 сая баррель газрын тос танах гэрээ 2017 оны 1-р сард эхэлсэн бөгөөд 2018 оны сүүл гэхэд дуусахаар төлөвлөж байгаа боловч Саудын Арабын талаас  2019 онд хугацааг сунгах төлөвлөгөөг дахин танилцуулаад  байгаа юм. Ерөнхийдөө газрын тосны ханш АНУ – ын занарын өсөлт болон Газрын тосны экспортлогч орнуудын байгууллага ОПЕК-ийн гарц танах хэлэлцээр хоёрын хооронд гацсан байдалтай байна гэж болхоор байна.

АНУ-ын газрын тосны нөөц 30 ны байдалаар  4.617 сая баррелиар буурсан гэж эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) мэдээнд өгүүлжээ. Харин үйлдвэрлэл өсч өдөрт 10,433 сая баррeльд хүрч шинэ дээд амжилт тогтоосон байна.

www.investing.com