АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурчээ

Reuters-Washington- Өнгөрөгч 7 хоногт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлт болох ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурчээ.

АНУ-д ажилгүйдлийн түвшин буурч, инфляци тогтвортой түвшинд хадгалагдсанаар Холбооны Нөөцийн банк (ХНБ) ирэх 7 хоногт хүүгээ өсгөх хүлээлт зах зээлд өндөр байгаа төдийгүй энэ жилдээ багтаан 2-3 удаа бодлогын хүүг өсгөх төлөвтэй байгаа юм.

Пүрэв гаригт АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 222 мянгад хүрч буурсан талаар мэдээллэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн 7 хоногийн Ройтерсийн 225 мянга гэсэн таамаглалаас даруй 3 мянгаар бага гарчээ.

АНУ-ын ажилгүйдлийн түвшин 18 жилийн хамгийн доод буюу 3.8 хувьд хүрч хөдөлмөрийн зах зээл бүрэн сэргэсэн гэж үзэж байгаа бөгөөд ХНБ-ны хүлээлтэд аль хэдийнээ хүрчихээд байгаа юм.

Өнгөрсөн 4 дүгээр сард АНУ-д 6.7 сая ажлын байр нэмэгдэж түүхэн амжилт тогтоож байгаа ч компаниудад цалингаа нэмэх дарамт үүсгээд байна. Пеньсилваниа дахь Mүүдийз агентлагийн эдийн засагч ажилгүйдлийн түвшин бага байгаа нь шинээр ажлын байр бий болгосон ч ажиллах хүчин хомс байгаагаас ажилчдаа авч үлдэх гэсэн компаниуд цалингаа нэмэхээс өөр замгүй болж байгааг онцолжээ.

Эх сурвалж-Investing.com