АНУ-ЫН БОНДЫН ӨГӨӨЖ ӨССӨНӨӨР АМ.ДОЛЛАР ЧАНГАРЧ БАЙНА.

 

АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 2014 оны эхнээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэнээр Ам.доллар голлох валютуудын эсрэг чангарч долоон  долоо хоногийн дээд түвшинд хүрээд байна.  Лхагва гаригт долларын индэкс 0,31 хувиар өсч 90.84 нэгжид хүрсэн нь 3 сарын 1 -нээс хойших хамгийн өндөр түвшин болоод байна. Бондын өгөөж өсч ам. доллар чангарсанаар  энэ жил ХНС хүүг өсгөх хурдацыг нэмэгдүүлсээр. Хүү өндөр байх нь үр ашиг хайж буй хөрөнгө оруулагчид долларыг илүү сонирходог  байна. Мөн АНУ-ын төрийн сангийн 10 жилийн хугацаатай бондын  өгөөж  2014 оны эхнээс хойш анх удаа 3% -иас давж өссөн нь цаашдын  АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт итгэх итгэлийн шинж тэмдэг болж буй юм. Бондын өгөөж өссөнтөй холбоотойгоор  хөрөнгийн хувьцаанууд  уналт үзүүлээд байгаа юм. Мягмар гаригт АНУ-ын шинэ орон сууцны борлуулалт, хэрэглээний итгэл  зэрэг үзүүлэлтүүд  сайн гарсан нь ирээдүйд эдийн засгийн өсөлт ирэх саруудад өсөх хандлагатай байгааг харуулж байна. 

Мөн хөрөнгө оруулагчид пүрэв гаригт болох  ЕТБ мөнгөний бодлогын уулзалтанд анхаарал хандуулж,  бүсийн инфляцийн төлөв байдалд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгөхийг хүлээж байна. Европын суурь үзүүлэлүүд  сулхан гарч байгаа хэдий ч байдал цаашдаа үргэлжлээд байхгүй болов уу.  Энэ удаагийн хуралдаанаар хатуу өнгө аяс гарахгүй болов ч улиралын сүүлээр байр суурь мэдэгдэхүйц чангарах талтай хэмээн шинжээчид үзэж байна. Өндөр үнэтэй нэгдсэн валют  эдийн засгийн эрсдэлийг дагуулдаг ч  ХНСангийн хэрэгжүүлж буй бодлого илүү жинтэй болох нь харагдаж байна.

 

www.investing.com