АНУ-ын газрын тосны үнэ уналаа

БНХАУ болон АНУ-ын хоорондын гадаад худалдааны маргааны улмаас БНХАУ-аас АНУ-ын газрын тосны импортод татвар ногдуулж магадгүй болсноор газрын тосны ханш Даваа гаригт суларлаа.

Вест Техас төрлийн газрын тосны нэг баррель фьючерсийн үнэ 1.22 ам.доллар буюу 1.9 хувиар буурч 63.84 ам.долларт хүрлээ.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаад худалдааны гол түнш болох БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын импортод ирэх 7 дугаар сарын 6-аас эхлэн татвар ногдуулахаар болсон юм.

Үүний хариуд БНХАУ-аас АНУ-ын газрын тосны импортод татварын хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээ байгаа билээ.

Олон улсад Брент төрлийн газрын тосны ханш 79 цент буюу 1.1 хувиар буурч 72.65 ам.доллар хүрээд байна.

Үүний үр дүнд ОХУ болон Саудын Араб зэрэг топ газрын тос олборлогчдын газрын тосны нийлүүлэлтийн гарц нэмэгдэх хандлагатай байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Саудын Арабын улс тэргүүтэй ОПЕК-ын гишүүн орнууд болон ОХУ зэрэг орнууд дэлхийн газрын тосны үнийг өсгөх зорилгоор 2017 оны эхнээс газрын тосны нийлүүлэлтээ танаад байгаа юм.

Энэ сарын 22-ны өдөр ОПЕК болон ОХУ нь Авсрийн Вени хотод цаашдийн газрын тосны зах зээлийн бодлогын талаар хэлэлцэх юм.

Ази-Номхон далайн OANDA фьючерс, брокерийн худалдааны санхүүжилтийн захирал Cтефн Иннес “Уулзалтаар газрын тосны нийлүүлэлийн гарцыг нэмэгдүүлж магадгүй гэж таамаглаж байгаа боловч хэзээ, хэр хэмжээгээр нэмэгдүүлэх нь тодорхой бус хэвээр байгаа” гэв

Эх сурвалж: Investing.com