АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж буурч ам.доллар сулрав

Токио (Ройтерс)-Европын Холбоо болон Британи БРЕКСИТ-ийн асуудлаар зөвшилцөлд хүрэхэд ойрхон байгаагаас стерлинг паунд чангарч нөгөөтэйгүүр АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж буурч ам.доллар сүүлийн 7 долоо хоногийн доод түвшиндээ хүрч суларлаа.

Олон улсын гадаад худалдааны маргаан болон Италийн төсвийн зарлагын асуудалтай холбоотойгоор ам.доллар голлох валютуудын эсрэг суларч эхлээд байгаа юм. Харин ам.долларын индекс 95.644 нэгжид хүрч харьцангуй хэлбэлзэл багатай байна.

Токио дахь Даива Секьюритизийн арилжааны шинжээч Юкио Ишизүки “АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж өссөнөөр ам.долларын ханшийг дэмжиж байгаа ч эсрэгээрээ ам.доллар суларч байна. Гэсэн ч энэ нь тийм удаан үргэлжлэхгүй” гэжээ.

Dow Jones Newswires” байгууллагын мэдээллэснээр Британи ирэх даваа гаригт Европын Холбоог орхих хэлэлцээрт хүрч магадгүй гэсний дараа евро чангарлаа. Нэрээ нууцалсан дипломатч Британи болон Европын Холбоо Ирландын хилийн зурвасын асуудлаар зөвшилцөлд хүрсэн гэж болохоор боловч шийдэгдээгүй хэд хэдэн асуудал бий гэжээ.

Үүний дараа евро 0.1 хувиар өсч 1.1507 ам.доллар хүрч өсчээ.

Италийн Эдийн Засгийн Хөгжлийн сайд төсвийн зарлагын асуудлаас үүдэн санхүүгийн тогтворгүй байдал бий болвол улс орны тайван байдлыг хадгалах хүрээнд бүхий л боломжит арга хэмжээг авна гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын Засгийн газрын өгөөж 7 жилийн дээд түвшинээсээ бага зэрэг буурч 3.21 хувьд хүрч буурчээ.

Австрали доллар 0.2 хувиар өсч 0.7117-д хүрсэн бол ам.долларын иенийн ханш 113.02 иенд хүрчээ. Юаний хувьд Хонг Конг гадаад зах зээл дэхь юаний зах зээлд хөрвөх чадвартай холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар мэдээллэсний дараа юань ам.долларын эсрэг 7 долоо хоногийн доод түвшиндээ хүрэв.

Эх сурвалж: Investing.com