АНУ 8 улсад Иранаас шатахуун импортлох зөвшөөрөл олгов

Сингапур (Ройтерс)-АНУ-ын Засгийн газар Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон зэрэг 8 оронд ирэх 7 хоногоос хэрэгжиж эхлэх Иран улсын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн ч Иран улсаас газрын тос импортлох зөвшөөрөл олгосон талаар Блүүмберг мэдээллэв.

Мөн Ираны хамгийн том хэрэглэгч байгууллага мөн АНУ-д нөхцөл өөрчлөх хүсэлт (waiver) хүргүүлээд байгааг онцлов.

Иран улсаас газрын тосны хараат Өмнөд Солонгос, Япон зэрэг түнш орнууддаа АНУ хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн ч Иран улсаас газрын тос олборлох зөвшөөрөл ийнхүү олгожээ. Энэхүү зөвшөөрөл олгосон орнуудын жагсаалтыг ирэх даваа гаригт олон нийтэд танилцуулах байсан ч өнөөдөр танилцуулжээ.

Мөн Хятадын тал Америктай энэ талаар зөвшилцөлийн шатанд явж байгаа ба ойрын өдрүүдэд зөвшилцөлд хүрнэ гэж мэдэгджээ.

“Clayton Allen of Height Securities”-ээс “Трамп Хятадад мөн зөвшөөрөл олгоно гэж таамаглаж байна” гэжээ. Мөн “энэхүү арга хэмжээ нь хориг арга хэмжээний сөрөг нөлөөг бага зэрэг бууруулж байгаа өнгөлөн далдлалт” гэжээ.

Энэ талаар Өмнөд Солонгосын Гадаад худалдааны сайд мэдээлэл өгөхөөс татгалзсан бол Япон мэдэгдэл хийх боломжгүй гэсэн байна. Дээрх орнуудаас гадна БНТУ мөн хүсэлтээ хүргүүлээд байгаа байгаа аж.

БНТУ-ын Эрчим хүчний сайд Баасан гаригт тус улс хэдийгээр хүсэлт хүргүүлсэн боловч албан ёсны хариу хараахан ирээгүй гэжээ.

Гэсэн ч шинжээчид энэхүү зөвшөөрөл богино хугацаанд хүчинтэй байна гэж таамаглаж байгаа юм.

Голдман Сакс оны сүүлээр Иран улсын өдрийн газрын тосны экспорт 1.5 сая баррель болж буурч 2018 оны өдрийн дундаж хэмжээнээс даруй 2.5 сая баррель буурна гэж төсөөлжээ.