АНУ “RUSAL”-Д ХОРИГ ТАВЬСАН НЬ ХӨНГӨН ЦАГААНЫ ХАНШ ӨСӨХӨД НӨЛӨӨЛӨВ

Дэлхийн хөнгөн цагааны нийлүүлэлтийн зургаан хувийг дангаар нийлүүлэгч “Rusal”-д АНУ хориг тавьснаас хойш хөнгөн цагааны ханш 2011 оноос хойших дээд цэгтээ хүрч, 2400 ам.доллар даваад байна. “UBS”-ийн шинжээчдийн судалгаагаар барууны зах зээлээс шахагдаж байгаа “Rusal”-ийн зах зээлийг булааж, ханшийн өсөлтөөс хамгийн их ашиг олох компаниудаар “Rio Tinto”, “South32”, “Alumina” компаниуд нэрлэгдээд байна. “Rusal”-ийн Гүйцэтгэх захирал Олег Дерипаскад тавьсан АНУ-ын хоригоос хойш “Rusal”-ийн хувьцааны ханш 65 орчим хувиар огцом буурчээ. Мөн үүнээс шалтгаалж дэлхийн томоохон компаниуд “Rusal”-тай хийсэн гэрээнүүдээ цуцалж эхлээд байгаа юм. Хамгийн сүүлд “Rio Tinto” компани “Rusal”-тай хийсэн гэрээнүүдээ эргэн харж эхэлснээ мэдэгдсэн байна.

www.bloombergtv.mn