БНХАУ АНУ-тай хийхээр төлөвлөж байсан худалдааны хэлэлцээрээ цуцалснаар ам.доллар, иен чангарав

Даваа гаригт БНХАУ АНУ-тай хийхээр төлөвлөж байсан худалдааны хэлэлцээрээ цуцлах болсоноо албан ёсоор мэдэгдсэж иен чангарав. Мөн ам.доллар өсөхөд дараах мэдээнүүд нөлөөлжээ.

Өнгөрсөн ням гаригт Wall Street Journal сэтгүүлээс ирэх 11 дүгээр сард болох сонгуультай холбогдуулан БНХАУ худалдааны хэлэлцээрийн ширээнд дахин суухгүй байх магадлалтай гэж мэдээллэсэн талаар албаны хүмүүс мэдэгджээ. Мөн БНХАУ-ын ерөнхий сайд Лю Хэгийн энэ 7 хоногт АНУ-д хийх албан ёсны айлчлал цуцлагдсаныг мэдээллэв.

БНХАУ-ын Ренмин Их Сургуулийн олон улсын харилцааны профессор Ши Инхонг “АНУ манай улсын эсрэг дахин шинэ хориг тавьж, өндөр татвар ногдуулсны дараа хэлэлцээрийг үргэлжлүүлэх нь доромжлол хүссэн хэрэг болно” гэжээ.

Өнөөдрөөс эхлэн эдгээр хоёр улсын харилцан өндөр хэмжээний татвар ногдуулах арга хэмжээ бүрэн хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд тодруулбал, АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн, БНХАУ АНУ-ын 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд тус тус татвар ногдуулаад байгаа юм.

USD/JPY хослолын ханш 0.01 хувиар суларч 112.56 иентэй тэнцсэн бол ам.долларын индекс 0.06 хувиар өсч 93.84 нэгжид хүрлээ.

AMP-ийн ерөнхий эдийн засагч Шейн Оливер “Худалдааны маргаан ширүүсэх тусам хоёр улс өөр өөрсдийн байр суурьнаас асуудлыг шийдэх гэж оролдож байна. Трамп АНУ-ын эдийн засгийг хүчирхэгжүүлэхийн тулд БНХАУ-ын эсрэг зогсож, бараа бүтээгдэхүүнд нь өндөр татвар ногдуулах хэрэгтэй гэсэн протекционист зарчим баримталж байна” гэжээ.

ХНБ-аас энэ жилдээ багтаан бодлогын хүүг 3 удаа өсгөнө гэсэн таамаглал өндөр хүлээлттэй байгаагаас ам.доллар сүүлийн долоо хоног багагүй чангараад байгаа бөгөөд ирэх 12 дугаар сард хүүг өсгөж магадгүй байгаа юм.

Эх сурвалж: Investing.com