БНХАУ дэлхийн топ байгалийн хий импортлогч улс болоход ойрхон байна

  • БНХАУ-д байгалийн хийн эрэлт нэмэгджээ.
  • Өнгөрсөн өвөл БНХАУ байгалийн хийн хэрэглээгээрээ зах зээлийг цочролд оруулсан.
  • Олон улсын эрчим хүчний агентлагаас ирэх жил БНХАУ байгалийн хийн импортлогч топ улс болно гэв.

 

Парист төвтэй олон улсын эрчим хүчний агентлагаас Мягмар гаригт “Газ 2018” жилийн тайландаа БНХАУ ирэх жил шингэн байгалийн хийн импортоор дэлхийн топ байгалийн хий импортлогч орон болно гэж тэмдэглэжээ. БНХАУ-д эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглагддаг нүүрсний хэрэглээг танаж үүний оронд байгальд ээлтэй байгалийн шингэн хий ашиглах болсноор тус улсад байгалийн хийн хэрэглээ огцом өсчээ. Олон улсад эрчим хүчний энергийн бүтээгдэхүүнд байгалийн хий 10 орчим хувийг эзэлдэг байна.

БНХАУ-ын байгалийн хийн эрэлт 2017-оос 2023 оны хооронд 60 хувиар өсч 346 тэрбум кубик метертэй тэнцэж өсөхөөр байгаа юм. Ингэснээр 2017 онд 51 тэрбум кубик метер байсан импортын хэмжээ 2023 онд 93 тэрбум кубик метер болж өсөх хүлээлттэй өндөр байгаа төдийгүй олон улсын хэмжээнд 2017 онд 391 тэрбум кубик метер байсан байгалийн шингэн хийн импорт 2023 он гэхэд 505 тэрбум кубик метер болж өсөх хүлээлттэй байна.

Дэлхийн хэмжээнд байгалийн хийн гуравны хоёрыг хэрэглэдэг Ази-Номхон далайн бүс нутаг энэхүү үзүүлэлтээ хадгалах хандлагатай байгаа бөгөөд Олон улсын эрчим хүчний агентлагаас 2023 он гэхэд АНУ 160 тэрбум кубик метер олборлоно гэснээр байгалийн шингэн хийн олборлолт дэлхийн хэмжээнд 10 хувиар өсч 4.12 их наяд кубик метерт хүрэх төсөөлөлтэй байгаа юм.

2023 он гэхэд АНУ, Катар, Австрали зэрэг улсууд байгалийн шингэн хий үйлдвэрлэгч топ гурван улс болохоор байгаа бөгөөд АНУ 101 тэрбум кубик метер олборлож 98 кубик метер олборлож буй Австрали улсыг хойноо орхиж хоёрт бичигдэж Катар улс 105 тэрбум кубик метер байгалийн шингэн хий олборлож топ экспортлогч байхаар байгаа аж. Эдгээр гурван улсын олборлолтын хэмжээ 505 тэрбум кубик метерт хүрч дэлхийн байгалийн шингэн хийн олборлолтын 60 хувийг бүрдүүлэх юм.

 

Эх сурвалж: businessinsider.com