БНХАУ Иран улс хоорондын бизнесийн харилцаа бусад ямар ч улсад сөрөг нөлөөгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай ямарваа нэг бизнесийн харилцаатай компанийн эсрэг давхар хориг тавьсаны дараахан БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайд БНХАУ Иран улс хоорондын бизнес болон эрчим хүчний харилцаа нь бусад улс орны эрх ашигт ямар ч сөрөг нөлөө байхгүй талаар мэдэгдэл хийв.

Хэдийгээр АНУ Иран улсын эсрэг хориг тавиад байгаа ч үүнийг үл харгалзан БНХАУ Иран улстай өнөөгийн харилцаагаа өнөөгийн түвшинд хадгалж өргөжүүлж ажиллана хэмээн мэдэгджээ.

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайд өчигдөр “Урт удаан хугацааны турш БНХАУ нь Иран улстай бизнес, эрчим хүч болон худалдааны ил тод нээлттэй бөгөөд хууль ёсны шудрага харилцаатай байж ирсэн. Энэ нь Үндэсний Нэгдсэн Аюулгүй Консулын тогтоол, шийдвэр болон БНХАУ-ын олон улсад хүлээсэн үүргээ биелүүлээгүй мөн бусад улс орны эрх ашигт нөлөөлж байгаа гэсэн үг огтхон ч биш билээ. Хэн нэгнийг сүрдүүлж тэдгээрийн эсрэг хориг арга хэмжээ авах нь асуудлыг шийдэх зөв арга зам биш бөгөөд зөвшилцөл хэлэлцээрийн аргаар асуудлыг шийдэх нь хамгийн зөв зам юм.” хэмээн АНУ-ын нэг улсын эсрэг авч буй хориг арга хэмжээг эсэргүүцэн хариу арга хэмжээ авсан нь энэ ажээ.

Иран улсын хамгийн том газрын тос импортлогч БНХАУ нь Тегранаас өдөрт 500 мянган баррель боловсруулсан нефтийг импортолдог бөгөөд энэ нь БНХАУ-ын газрын тосны импортын 7 хувийг бүрдүүлдэг аж.

Төрийн өмчит CNPC болон Sinopec компаниуд өдгөө Ираны газрын тос олборлолтын гол талбар болсон Яадаваран болон Хойд Азадеганд тэрбум тэрбумын ам.долларын хөрөнгө оруулалтад хийгээд байгаа юм.

ЕХ-ны улсууд АНУ дахь бизнесээ эрсдэлд оруулахгүйн тулд Иран улс дахь бизнесээ эргүүлэн татаад байгаа бөгөөд ЕХ-оос Иран улсыг цөмийн хэлэлцээрийн гэрээг хүндэтгэн авч үзнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хоригийг тавиулах бүхий л арга хэмжээг авч ажиллахаа амлаад байгаа аж.

АНУ-ын цөөн хэдэн компаниуд Иран улстай холбоотой бизнесийн харилцаандаа цэг тавих шаардлага үүсээд байгаа бол энэхүү арга хэмжээний гол хохирогч нь ЕХ-ын улсууд болон Азийн орнууд болж байна.