БНХАУ-ын төв хэвлэлийн байгууллагаас хөрөнгө оруулагчдыг тайван байхыг уриаллаа.

Мягмар гаригт БНХАУ-ын төрийн хэвлэлийн мэдээлээр АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны маргаанаас үүдэн хөрөнгө оруулагчдыг тайван байж зах зээлд тогтворгүй байдал бий болгохгүй байхыг уриаллаа.

Эдийн засаг, үнэт цаасны зах зээлийн талаар мэдээлэл хүргэдэг төрийн өмчит тус хэвлэлийн байгууллагын сонинд Шанхайн үнэт цаасны үнэ сүүлийн 2 жилийн доод түвшиндээ хүрсэн хэдий ч худалдааны маргаан ширүүсч буй өнөө үед БНХАУ өсөлтөө хадгалах боломжтой талаар мэдээллэжээ.

Мөн бид энэхүү үйл явдалд маш сайн бэлтгэлтэй байгаа бөгөөд энэ бүгд хяналтын бүсэд оршиж байгаа төдийгүй БНХАУ-ын дотоод макро эдийн засаг тогтвортой байгааг онцолж эдийн засгийн өнөөгийн тогтвортой байдалд итгэх хэрэгтэй гэж онцолжээ.

Хөрөнгө оруулагчид АНУ-ын татварын шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын 34 тэрбум ам.долларын экспортын бүтээгдэхүүнд 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн татвар ногдуулах болсонтой холбогдуулан ийнхүү сандралд ороод байгаа билээ.

Бээжин үүний хариу арга хэмжээ болгон АНУ-ын бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа мэдэгдээд байгаа юм.

Үндэсний Санхүү, Эдийн засгийн институцийн ерөнхий захирал Ли Яанг Global Times сонинд тус улсад бий болоод буй өнөөгийн эдийн засгийн тогтворгүй байдал тийм ч өргөн цар хүрээг хамрахгүй болов уу, учир нь бодлого тодорхойлогчид өмнө нь иймэрхүү нөхцөлд ямар арга хэмжээ авахаа сайн мэдэж байгаа гэжээ.

Эх сурвалж: Investing.com