БНХАУ NASDAQ-н өрсөлдөгч “Star Market”-г зах зээлд гаргалаа

Юу болж байгаа вэ?

Даваа гарагт, БНХАУ өөрийн Star Market-ийг АНУ-ын NASDAQ индексийн өрсөлдөгч болгон гаргаж, “сэтгэл хөдөлсөн” хөрөнгө оруулагчдын эрэлтээр тус зах зээлийн 25 хувьцаа нь 140% өссөн байна.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Star Market-ийн хувьд технологийн томоохон компаниудын одоогийн дуртай “байр” болох NASDAQ-тай өрсөлдөх, мөн түүнчлэн зарим нэгэн Хятадын компаниудын хувьцааг гадаадад гаргах гэсэн гол зорилгуудтай байгаа юм. Star Market-ийн албан ёсны нэршил нь Шинжлэх Ухаан болон Технологийн Инновацийн Хороо (Science and Technology Innovation Board) бөгөөд тус маркет-д Шанхайн Хувьцааны Биржээс нэрлэсэн компаниудын хувьцаа харьцангуй чөлөөтэй байдлаар хуульчлагдан арилжаалагддаг байна.



Сайн тал нь гэвэл, одооноос эхлэн Хятадын зарим компаниуд алдагдалтай ажилласан ч хувьцаагаа нээлттэйгээр зарах боломжтой болж байгаа юм (АНУ-ын хувьд өнгөрсөн жил шинэ компаниудын 81% нь алдагдалтай байсан). Мөн түүнээс гадна, Star Market арилжааны эхний 7 хоногт хувьцааны үнийн хөдөлгөөн болон үнэлгээнд хязгаар тогтоодоггүй байна. Технологийн компаниуд дунд алдартай байдаг, үүсгэн байгуулагчдад хөрөнгө оруулагчдаас илүү эрх мэдэл олгодог давхар-ангиллын хувьцаа тус бирж дээр арилжаалагдахаар зөвшөөрөгдсөн юм. Хятадын түүхэнд анх удаа, Star Market-ийн эсрэг захиалганд орох буюу тус хувьцааны үнэ унасан тохиолдолд мөнгө олох боломжтой гэдгээрээ онцлог болж байгаа юм байна.

Надад ямар хэрэгтэй вэ?

Зах зээлийн хувьд: Хүн бүр эрх чөлөөнд дуртай

БНХАУ-ын технологийн томоохон компаниуд болох Alibaba болон Tencent нар нь дотоодын хатуу хуулиас болж ихэвчлэн гадаадаас хөрөнгө оруулалт босгож байсан юм. Хязгаарлалтууд багасч байгаа ч гэсэн, Хятадын дотоодын хөрөнгө оруулагчдын мөнгөнд харгалзах хууль нь чанга хэвээрээ байгаа учраас тус улсын технологийн “аваргууд” хэдийгээр эх орондоо албан ёсоор буцаж ирэхийг тааварлашгүй байна.

Таны хувьд: “Суусан газраасаа шороо атгах”

Орчин үед БНХАУ-ын томоохон бизнесүүд нь АНУ-тай ижил түвшинд өндөр хөгжсөн байгаа учраас та тус улсын сайн хувьцааг худалдаж авах хүсэлтэй байж болох юм. Харамсалтай нь Star Market-ийн хувьд гадны улс орны маш цөөн тооны “чадварлаг” хөрөнгө оруулагчдад л хувьцаагаа борлуулах боломжтой гэсэн байна. Гэсэн хэдий ч БНХАУ өмнө нь технологийн салбарт олон удаа хувьцааны зах зээлтэй болох гэж оролдож байсан нь талаар болж байсан учраас энэ удаагийн нөхцөлд өөрчлөлт оруулах магадлалтай юм.