БОРИС ЖОНСОНЫ COVID-19 ВИРУСЫН ТЕСТ ЭЕРЭГ ГАРЧЭЭ.

Их Британы ерөнхий сайд Борис Жонсон COVID-19 вирусын тест эерэг гарчээ. Түүнийг Дауннинг гудамжинд бие даан тусгаарлах боловч өөрийн байр сууринаасаа буухгүй гэж мэдэгджээ.

“Сүүлийн 24 цагт түүнд короновирусын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд тест өгөхөд хариу нь эерэг гарлаа. Одоо өөрийгөө тусгайрлан ажилаа видео конференс ашиглан хийж, вирустай тэмцсээр байх болно” хэмээжээ.

Одоогоор түүний хамтран ажилчид нь тест өгөөгүй байгаа ба энэ мэдэгдлийг гарах үеэр өөр газар байцгаажээ.

Жонсон нь 55 настай ба Пүрэв гарагт шинж тэмдгүүд илэрч, Английн Эмнэлэгийн Ахлах ажилтан Крис Виттид хувийн шугаар тест өгчээ. Их Британы мэдээллэж байгаагаар түүний нарийн бичиг Мэт Ханкок нь мөн адил тусгаарлалтанд орсон ба түүнтэй сүүлийн хэдэн өдрүүдэд байнга хамт байсан гэж мэдээлжээ.

Одоогийн байдлаар Жонсон үүргээ гүйцэтгэж байх боловч Ерөнхий сайдын биеийн байдал муудвал Гадаад харилцааны асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Домин Рааб огцрохыг шаардаж магадгүй юм. Хэрэв ийм үйл явдал болвол Раабын нэр албан ёсоор Ерөнхий сайдын суудалд багтана

Хамгийн сүүлийн байдлаар Их Британид 11,800 гаруй тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 578 хүрээд байна.

Ерөнхий сайдын өвчлөлийн тухай мэдээг оролцуулаад Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба халдварын “тасралтгүй цунами”-тай тулгарч байгаа бөгөөд орон даяар эрчимт эмчилгээний тасгууд дүүрч, ажилтнуудын өвчлөл нэмэгдсэний улмаас удахгүй уналтанд орж магадгүй гэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны гүйцэтгэх захирал Крис Хопсон хэлжээ.

Эх сурвалж: https://www.rt.com/