Гадаад худалдааны идэвхижил суларч газрын тосны ханш сулрав

Өнгөрсөн 7 хоногт санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд огцом уналт үзүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлт тэр дундаа Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт саармагжиж буйг илтгэж буй мэт ам.доллар шинэ 7 хоногийг өсөлтөөр эрэлт өндөртэй эхлүүлж Даваа гаригийн газрын тосны ханш буурчээ.

Форт-монт Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 46 центээр буурч 77.16 ам.долларт хүрч, АНУ-ын Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш мөн 40 центээр буурч 67.16 ам.долларт хүрч тус тус буурав.

Өнгөрсөн 7 хоногийн огцом уналтын дараа хөрөнгө оруулагчид хянамгай төлөвт шилжиж, мөн ам.доллар чангархын хирээр хөгжиж буй орнуудад худалдан авах чадварт сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Гэсэн ч FXTM брокер дилерийн компанийн ахлах шинжээч Хуссейн Саид “Зах зээлд өөдрөг хүлээлт өндөр байгааг олон хүчин зүйлээс харж болно” гэжээ.

Сингапурт төвтэй далайн тээвэрлэлтийн компани “Eastport”-оос санхүүгийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалт, хэрэглэгчдийн зарцуулалт, худалдааг хязгаарлаж эрэлт буурах гол шалтгаан болно гэж мэдэгджээ.

Хэйдж сангууд өнгөрсөн 7 хоногт газрын тосны ханшийн төсөөллөө бууруулж сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүргэж төсөөлжээ.

Биржийн тоглогчид Нью Йорк дахь шатахууны фьючерс болон опшиний 42,644 гэрээг цуцалсан аж.

Түүхий эд болон бусад бараа бүтээгдэхүүн ихэвчлэн зөөвөрлөдөг далайн боомт дээрх контейнеруудын эргэлт буурч дэлхийн худалдааны идэвхижил буурч байгааг шинжээчид онцлов.

Ирэх 7 хоногоос хэрэгжиж эхлэн Иран улсын эсрэг хориг арга хэмжээ дэлхийн газрын тосны зах зээлийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид харж байгаа бөгөөд тэр дундаа Ираны гол импортлогч Азийн орнуудыг хүндхэн нөхцөл байдал хүлээж байгаа юм.

Экспортоо нэмэгдүүлэх хүрээнд Иран зарим хувийн компаниудтай газрын тос худалдаалж байгаа талаар SHANA хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллэжээ.

Сингапур болон Малайзын өмнөд хэсэгт газрын тос нөөцөлж байгаа талаар мэдээллэж ингэснээр Азид шатахууны зах зээл дарамтанд орсоныг илтгэв.

Харин газрын тосны илүүдэлтэй байгаа гэж болохуйц Хойд Америкт гарц 2016 оны дундаас хойш гурав дахин нэмэгдэж өдрийн гарц 11 сая баррельд хүрээд байгаа юм.

10 дугаар сарын 26-ны байдлаар АНУ дахин 2 цооног шинээр гаргаж нийт 875-д хүргэж цаашид ч шатахууны гарцаа нэмэгдүүлнэ гэсэн талаар Бакер Хюгес баасан гаригт мэдээллэжээ.