Газрын тосны гарц нэмэгдэх сургаар ханш сулрав

Бээжин (Ройтерс)-Өмнөх 7 долоо хоногт дэлхийн зах зээлийн эдийн засгийн уналтаас үүдэн эрэлт буурах магадлалтай тул газрын тосны үнэ буурав.

Брент төрлийн газрын тосны нэгдүгээр сард (LCOc1) биелэх фьючерсийн ханш 44 центээр буюу 0.32 % буурч, GMT 00:54 минутад нэг баррель газрын тосны ханш 74.72 ам.долларт хүрчээ. Вест Техас төрлийн (WTI) газрын тосны ханш (CLc1) 46 центээр буурч баррель нь 65.01 ам.долалрт хүрэв.

2016 оны 7 сараас хойш хамгийн муу үзүүлэлт үзүүлээд буй Брент төрлийн газрын тосны ханш 10 дуагар сард 8.8 %, Вест Техас төрлийн газрын тосны ханш 10,9% тус тус буурчээ.

Пүрэв гаригт АНУ-ын Эрчим хүчний байгууллагаас 6 дахь 7 хоногтоо дарааллан АНУ-ын газрын тосны ханш өссөн гэх мэдээний дараа ханш эргээд сулрав.

“ANZ Research”-ийн шинжээчийн хэлснээр ”Газрын тосны нөөцийн өсөлт ханшид сөргөөр нөлөөлж, дарамт болж болзошгүй” гэжээ.

Ройтерсийн судалгаагаар 10 дугаар сард ОПЕК-ийн орнууд гарцаа нэмэгдүүлж 2016 оноос хойш дээд түвшиндээ хүрээд байна. 11 дүгээр сарын 4-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Америкийн Иран улсын эсрэг авах хориг арга хэмжээний хүрээнд Саудын Араб болон Ливи улс гарцаа нэмэгдүүлж байгаа нь Ираны хоригоос үүдсэн хомсдолыг нөхөхөөр байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Ерөнхийлөгчийн тэмдэглэлдээ Иранаас бусад орноос нефть болон нефть түүнтэй адилтгах бүтээгдэхүүнийг хангалттай нөөцөллөсөн гэж хэлжээ.

“Huatai Great Wall Capital Management”-ийн шинжээч Брюс хэлэхдээ Хятад, Америк хоёрын худалдааны маргаанааас үүдэн дэлхийн эдийн засаг удаашралд ороод байна гэв.

Хятадын аж үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн 10 сард сүүлийн 2 жилийн хамгийн бага өсөлтийг үзүүлжээ.