Газрын тосны гарц нэмэгдэх сургаар ханш сулрав

Токио (Ройтерс)-7 дугаар сард ОХУ газрын тосны гарцаа нэмэгдүүлж Саудын Арба Азийн орнуудын хэрэглэгчиддээ газрын тосны үнээ буулгаж өгснөөр баасан гаригт ханш суларлаа.

Пүрэв гаригт 1 хувийн өсөлт үзүүлээд байсан Брент төрлийн газрын тосны ханш 13 цент буюу 0.2 хувиар буурч баррель нь 73.32 ам.долларт хүрч буурав.

АНУ-ын Вест Техас төрлийн газрын тосны ханш 5 центээр буурч 68.91 ам.доллар хүрч өмнөх өдрийн 2 хувийн өсөлтөө хадгалж чадсангүй.

Мягмар гаригт ОХУ-ын Эрчим Хүчний Яамнаас 7 дугаар сард ОХУ-ын газрын тосны өдрийн гарц өмнөх сараас 150 мянган баррелиар нэмэгдсэн талаар мэдээллэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн 6 дугаар сард Австрийн Вени хотод болсон ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын уулзалтаар тохирсон хэмжээнээс хол давсан үзүүлэлт байв.

Энэ оны сүүлээр АНУ Иран улсын эсрэг экспортын хориг тавьснаар Иран улсын газрын тосны зах зээлд үзүүлэх нөлөөг бууруулах хүрээнд Саудын Араб, ОХУ, Кувейт болон Арабын Нэгдсэн Эмират улсууд хамтран газрын тосны гарцаа нэмэгдүүлээд байгаа билээ. Өмнө нь ОПЕК-ийн орнууд болон ОХУ газрын тосны зах зээл дэхь эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор гарцаа танаад байсан юм.

Есдүгээр сард Саудын Арамко компани нэг баррель Арабын шингэн нефтийн түлшээ Азийн хэрэглэгчиддээ 0.7 ам.доллароор хямдруулж худалдахаар болжээ.

АНУ-ын Засгийн газраас тус улсын энэ 7 хоногийн газрын тосны нөөц өмнөх 7 хоногоос 3.8 сая баррелиар өссөнөөр ханш буураад байна.