Газрын тосны ханш тогтворгүй байна.

Газрын тосны ханш шинэ 7 хоногийн эхний өдөр хэлбэлзэл өндөртэй байна. ОХУ болон АНУ-ын газрын тосны олборлолт нэмэгдэж 2015 оны дээд түвшиндээ хүрч өссөн ч нөгөө талд эрэлт өндөр байгаа нь ханш хэлбэлзэх шалтгаан болж байна.

АНУ-ын өдрийн газрын тосны олборлолт 10.8 сая баррель буюу түүхэн дээд түвшинд хүрснээр ОПЕК-ийн орнуудын нийлүүлэлтийг царцаах оролдлого талаар болж магадгүй байгаа юм.

Олон улсын газрын тосны жишиг үнэ болох Брент төрлийн нэг баррель газрын тосны ханш 76.21 ам.доллар, Вест Техасын газрын тосны фьючерс ханш буурч 65.52 ам.доллартой тус тус тэнцээд байна.

JPMorgan улирлын төлөв байдлын тайландаа 2019 онд ОПЕК-ийн гишүүн бус орнууд болох ОХУ, Канад, Казакстан зэрэг улсуудын газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх хандлага ажилагдаж газрын тосны ханш ирэх жил буурах хүлээлт байгааг онцолсон.

ОПЕК болон хамтрагч улс орнууд энэ сарын 22-ны өдөр Австрийн Вени хотод уулзалт зохион байгуулж цаашдын газрын тосны зэх зээлийн бодлогын талаар хэлэлцэхээр зэхэж байна.

Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын Интерфакс хэвлэл мэдээллийн суваг 6 дугаар сарын эхээр тус улсын нэг өдрийн газрын тосны олборлолт 11.8 сая баррельд хүрч өмнөх сараас ялимгүй өсч зорилтот түвшин (нэг өдөрт олборлох хэмжээ 11 сая баррель)-дээ хүрсэн талаар мэдээллээд байгаа юм.

Газрын тосны хувьд нийлүүлэлт талаас ихээхэн өөрчлөлт орж байгаа ч эрэлт тасралтгүй нэмэгдэж байгаа нь ханш өсөх гол шалтгаан болж байна.

Газрын тосны шинжилгээ, төлөвлөлтийн төв (Petroleum Planning and Analysis Cell)-өөс өнгөө өглөө газрын тосны топ импортлогч БНХАУ-ын нэг өдрийн импортын хэмжээ 9 сая баррель, Азийн хоёр дахь том импортлогч Энэтхэг улсын эрэлт 6 дугаар сард өмнөх сараас 3.4 хувиар өссөн талаар мэдээллээд байна.

 

Эх сурвалж: Investing.com