Газрын тосны ханш тогтвортой байна

 

Газрын тосны ханш зах зээлийн эрэлт сайн байгаатай холбоотой тогтвортой байгаа хэдий ч хэт их нийлүүлэлт нь цаашид санаа зовоохоор байна. Пүрэв гаригт газрын тосны ханш дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэнтэй уяалдаж харьцангуй тогтвортой арилжаалагдаж байна. Ойрын хугацаанд  АНУ – ын үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр өссөн нь ОПЕК-ийн нийлүүлэлтийг багасгах, зах зээлийг дэмжихэд чиглэсэн хүчин чармайлтыг доройтуулсаар байгаа юм.

АНУ – ын WTI маркийн түүхий тос баррель нь 61.05 ам.доллар байгаа бол   brent  төрлийн тос баррель нь 64.91 ам.доллар байгаа нь өмнөх хаалтын ханштай ойролцоо байна. Газрын тосны экспортлогч орнуудын байгууллага ОПЕК өнгөрсөн лхагва гаригт газрын тосны хэрэглээ 2018 онд өдөрт 1.62 сая баррельд өсөх төлөвтэй байна гэж мэдэгдсэн байна.

 

Харин АНУ-ын газрын тосны гарц буюу олборлолт өнгөрсөн долоо хоногт дахин өсч 10.38 сая баррель байсан бол 2016 онтой харьцуулахад 23 хувиар өссөн байна. Мөн арилжааны түүхий газрын тосны нөөц 5 сая баррелиар өсч 430.93 сая баррельд хүрсэн тухай тус улсын эрчим хүчний мэдээллийн алба мэдээлжээ.

 

 

Харин опекийн бус үйлдвэрлэгчидийг  таамаглаж байсанаас бараг 2 дахин их нийлүүлэлт хийсэн гэж үзэж  буйгаа ОПЕК-ийн зүгээс лхагва гаригт мэдээлжээ.

ОПЕК-ийн тооцоолсноор хоёрдогч зах зээлд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүн нь 2-р сард 77000 баррелиар буурч  32,186 сая баррельд хүрчээ. Эдгээр бууралт болон АНУ-ын үйлдвэрлэл өсөхөд ОПЕК зах зээлийн хувь хэмжээг алдаж байна гэсэн үг юм.

“2018 онд ОПЕК-ийн нефтийн эрэлт 32,6 сая баррель байхаар тооцоолж буй бөгөөд ,  өмнөх жилийн мөн үеийхтэй харьцуулахад  0.2 саяар  буурсан үзүүлэлттэй байна.

 

www.reuters.com