Газрын тосны ханш түүхэндээ анх удаа 0-с доошоо орлоо.

Өчигдөр буюу манай цагаар шөнө газрын тос(WTI) -ны ханшны уналт үргэлжлэн олон улсын зах зээл дээр -36.20$ хүрлээ.- Тиймээ, та зөв уншсан.

Корона вирусын нөлөөгөөр олон улсын нислэг, хүргэлт, аялал мөн үйлдвэрлэл зогссонтой холбоотойгоор газрын тосны эрэлт олон улсын зах зээл дээр сүүлийн сарын хугацаанд маш ихээр буурсан.

Газрын тосны ханш сөрөг болно гэдэг нь future худалдаалагчидад хүргэлт хийх болон худалдан авагч олоход хүндрэлтэй болно гэсэн үг юм. Газрын тос нь одоо ч үнэ цэнэтэй түүхий эдийн нэг мөн хэдий ч томоохон газрын тос нийлүүлэгчид нийлүүлэлт танахаас татгалзанаас болж үүссэн ихэдсэн нийлүүлт болон хадгалах газрын хомсдолоос болж уналт явагдлаа.

Газрын тос нь futures-н ханшаараа зарагдана гэдэг нь гэрээний ханшийн зөрүү болон сүүлийн өдрийн хүргэгдсэн бодит ханшны зөрөөгөөөр зай(GAP) үүсэн гэсэн үг юм. 5-р сарын гэрээг 4-р сарын 21-ний Мягмар гарагт хийхээр төлөвлөсөн (Манайхаар 4/22) бөгөөд ихэнх арилжаачид 4-р сарын төгсгөл хүртэл хэвийн байдалдаа орохгүй байх гэсэн таамагтай байна. Өчигдөрийн уналт нь 1861 оноос эхэлсэн газрын тосны ханшны бүртгэлийн түүхэн доод ханш байлаа.

Ирээдүйд газрын тосны ханш нь өснө гэсэн хүлээлттэй байгаа ба хадгалалтын асуудлын шийдвэрлэх юм бол дээшээ өсөлт зай(GAP) үүсгэн орж ирэх боломжтой гэж үзэж байна.