Газрын тосны ханш 2 дахь өдрөө дарааллан буурав

(Bloomberg) – Газрын тосны ханш өнгөрсөн 7 дугаар сараас хойш үзэгдээгүй уналтыг сүүлийн 2 өдрийн турш үзүүлж, үүнд бензин болон дизел үнэ ихээхэн буурахтай зэрэгцэн худалдааны дайн ширүүсч бусад зах зээлийг хямралд руу хөтлөв.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр газрын тосны фьючерс ханш Лхагва гаригт 3.4 хувиар суларч өнөөдөр мөн 1.8 хувийн уналт үзүүллээ. АНУ болон Хятад хоёрын хоорондох худалдааны түгшүүртэй байдал улам өсөхийн хэрээр хөрөнгө оруулагчид эдийн засгийн өсөлтийг удаашруулж буй актив хөрөнгөө бууруулж газрын тос руу хошуурч байна. Үүний зэрэгцээ S&P 500 индекс өнгөрсөн 2 дугаар сараас хойш хамгийн өндөр уналтыг үзүүлсэн бол Nasdaq 100 индексийн хувьд сүүлийн долоо жилийн хамгийн муу өсөлт үзүүлсэн өдөр байв. Гэтэл хуй хар салхи 1992 оноос эхлэн АНУ-ийн гол эх газар болох Флоридааг дайрснаар зүүн өмнөд хэсгийн түлшний эрэлт буурах гол шалтгаан болсон.

“Hyundai Futures Corp”-ийн таваарын зах зээлийн шинжээч Уил Юн “Худалдааны маргаан эрчимжихийн хэрээр дэлхийн шатахууны эрэлт суларч, эрсдэл өндөртэй акти хөрөнгөө зарж газрын тосны эрэлт бага зэрэг буураад байна” утсаар өгсөн ярилцлагадаа хэлжээ. Хэрэв худалдааны маргаан болоогүй бол газрын тосны эрэлт нэмэгдэх байсан гэжээ.

АНУ-ын дэлхийн гурав дахь том газрын тос олборлогч Иран улсын эсрэг тавьсан хориг аргэ хэмжээний асуудлаас улбаалан  газрын тосны ханш сарын эхэнд сүүлийн 4 жилийн хугацаан дахь хамгийн дээд цэгтээ хүрч өссөн билээ.

АНУ-ын ерөнхийлөгч ОПЕК-ийн орнуудаас гарцаа өсгөж үнийг бууруулах боломжтой талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч гарцаа танах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн юм. Хэдийгээр шатахууны үнэ буурсан ч шинжээчид Иран улсын орон зайг нөхөж чадах эсэх дээр эргэлзсэн хэвээр байгаа юм.

Ирэх 11 дүгээр сард биелэх Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид нэг баррель нь $1.32-оор буурч $71.85-т хүрсэн бол Сөүлийн бирж дээр $71.92-т хүрчээ. Өнөөгийн байдлаар ханш өнгөрсөн 7 дугаар сарын 27-ны өдрөөс хойш доод түвшиндээ хүрч энэ уналт сүүлийн хоёр өдрийн турш хадгалагдажээ.

Лондон хотод байрлах “ICE Futures Europe”-ийн хөрөнгийн бирж дээр Брент төрлийн газрын тосны ханш 1.52 ам.доллараар буурч, нэг баррель нь $81.57 хүрчээ.