Газрын тосны үнэ өсөхөд Halliburton болон Schlumberger компаниудын орлогын тайлан нөлөөлж байна

Юу болж байгаа вэ?

АНУ-ын нефтийн ордны үйлчилгээ эрхэлдэг Halliburton компани Даваа гарагт таамаглалаас сайн орлогын тайлан гаргасан бөгөөд энэ нь тус компаний хувьцааны ханш 8% өсөхөд нөлөөлсөн байна.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Halliburton компаний хувьд өнгөрсөн жилийн энэ үеийн орлогын тайлангаас доогуур үзүүлэлттэй байгаа ч энэ жилийн таамгаас дээгүүр байгаа юм. Хэдийгээр нийт орлогын зорилтот түвшиндээ хүрч чадаагүй ч тус компаний олон улсын орлого 12% өсч ‒ Хойд Америк дахь 13% нийт орлогын бууралтын алдагдлаа нөхсөн байна.

Түүний өрсөлдөгч Schlumberger компаний Баасан гарагт гаргасан орлогын тайлан мөн ижил: олон улсын хувьд орлого өсч, харин Хойд Америкт буурсан үзүүлэлттэй байгаа бол нийт орлого ерөнхийдөө таамаглалаас дээгүүр байна.

Надад ямар хэрэгтэй вэ?

Зах зээлийн хувьд: Газрын тосны үнэ зах зээлийн хүрдийг эргүүлдэг.

Газрын тосны үнэ өндөр байхад, хэрэглэгчдээс хамааран нефтийн ордтой компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шалтагтай болдог байна. Halliburton болон Schlumberger компаниудын хувьд энэ нөхцөл байдал нь илүү их борлуулалт болон илүү их ашигтай ажиллахад нөлөөлнө. Харин 2018 оны эцэст байсан шиг газрын тосны үнэ бага байгаа тохиолдолд, газрын тосонд хэрэглэх бэлэн мөнгөний хэмжээ багасч үйлдвэрлэгч компаниудын олох ашиг буурна. Хэдийгээр 2018 оны хамгийн өндөр цэгүүдэд хүрэхгүй ч, нефтийн үнэ энэ онд бага багаар өсч байгаа нь АНУ болон гадаад орнууд дахь олборлолтын үйл ажиллагааг нэмэгдүүлсэн байна. Гэсэн хэдий ч Америкийн газрын тос болон байгалийн хий олборлогч компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлэх биш хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахад орлогоо зарцуулж байгаа нь тийм ч  сайн зүйл биш юм.

Том зургаар нь харвал: Газрын тос нийлүүлэгчид “дарамт” мэдэрч байна

Энэ оны хувьд нилээн хэдэн шалтгаанаас болж газрын тос нийлүүлэгчид үнээ өсгөхөд хүрсэн ба эдгээрээс хамгийн том шалтгаан нь АНУ-ын Иранд тавьсан хориг болон газрын тосны үйлдвэрлэл дээр OPEC-с тогтоосон квотын шийдвэрүүд юм. Өнгөрсөн 7 хоногт Иран улс Персийн булан дахь Их Британий газрын тосны танкийг булаан эзэлсэн байна. Их Британий засгийн газрас тус танкийг чөлөөлөхгүй бол хариу үйлдэл хийхээ мэдэгдэж сүрдүүлээд байгаа ч яг юу хийх нь ирэх Мягмар гарагт зарлагдах шинэ ерөнхий сайдаас чухал хамааралтай байх юм.