Газрын тосны өнгөрөгч үйл явдлуудын товч тойм

Газрын тосны товч тойм

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь газрын тосны эрэлтэнд нөлөөлж магадгүй байгаа нь ирэх долоо хоногт газрын тосны зах зээлд томоохон нөлөө үзүүлэх магадлалтай байна.

OPEC-с газрын тосны үнийг чангатгахын тулд хйигдсэн олборлолтын бууруулалт болон түүнээс улбаалах үр дагаваруудыг газрын тосны арилжаачид анхааралтай ажиглаж сэрэмжилж байна.

OPEC болон OPEC-с хараад бус үйлдвэрлэгч орнууд өнгөрөгч жилийн сүүлээр үнийг нь өсгөх зорилгоор газрын тосны нэг өдрийн олборлолтын хэмжээг 1,2 сая баррелиар бууруулахаар тохиролцсон юм.

Мөн Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр 3 сарын 15 хүртэл Америкийн газрын тосны хангамж 10 сая баррелиар буурсан нь 7 сараас хойших хамгийн том бууралт байсан ба энэ нь олны анхаарлыг татсан юм.

Ану-ын төрийн сангийн нарийн бичиг Steven Mnuchin болон Trump-ын захиргааны зарим гишүүд Бэйжинг зорисон ба АНУ болон Хятадын хоорондох газрын тосны арилжааны талаарх асуудал хөрөнгө оруулагчын анхаарлыг ихээр татаж байгаа ажээ.

Brent тосны үнэ мягмар гараг гэхэд энэ жилийн дээд үнэ болох $68.48 хүрсэн хэдий ч долоо хоногийн сүүл гэхэд 0,2% буурсан үзүүлэлтийг үзүүлжээ.