Газрын тос олборлогчид гарцаа өнөөгийн түвшинд хадгалах болсноор шатахууны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрч өсөв

АНУ-ын Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээ болон ОПЕК-ийн орнууд гарцаа нэмэгдүүлэхгүй гэснээр шатахууны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшиндээ хүрч чангарав.

Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 25 цент буюу 0.3 хувиар өсч 81.45 ам.долларт хүрснээр 2014 оны 11 дүгээр сараас хойшхи дээд түвшиндээ хүрэв. Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш 72.27 ам.долларт хүч 0.3 хувиар өсөв.

АНУ Ираны эсрэг авах хориг арга хэмжээ ирэх 11 дүгээр сарын 4-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд АНУ-аас Иран улстай холбоотой аливаа худалдаа, бизнесээ зогсоохыг дотоодын компаниудаасаа шаардаад байгаа юм.

BNP Paribas-ийн таваарын зах зээлийн ахлах шинжээч Харри Цилингюран “Ираны эсрэг хориг арга хэмжээний үр дүнд Иран улсын экспорт огцом буурч, ОПЕК-ийн орнууд гарцаа өнөөгийн түвшинд хадгалснаар зах зээлд тэнцвэхгүй байдал үүснэ” гэсэн болохыг Ройтерс агентлаг өнөөдөр мэдээллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авсан холбогдуулан зах зээлд бий болох нийлүүлэлтийн хомсдолыг намжаах зорилгоор ОПЕК болон ОХУ-ыг гарцаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа ч ОПЕК-ийн орнууд зөвхөн хэрэглэгчдийн хүсэлтээр гарцаа нэмэгдүүлэх боломжтой талаар хариу мэдэгдээд байгаа юм.

Цилингюран “Ирэх 12 дугаар сарын уулзалтаар шатахууны гарцыг нэмэгдүүлэх эсэх талаар албан ёсны шийдвэр гарах бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд ханш энэ хэвээр өсөх хүлээлттэй байна.” гэжээ. Шинжээчид шатахууны ханш 90 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа ба зах зээлд бодит хомсдол болоогүй цагт ОПЕК гарцаа нэмэгдүүлэхгүй гэж үзэж байгаа юм.

Bank of America Merrill Lynch 2019 онд Брент төрлийн шатахууны үнэ 75-аас 80 ам.доллар,   Вест Техас төрлийн газрын тосны ханш 71 ам.доллароор тус тус төсөөлжээ.

Нөгөөтэйгүүр зах зээлд тэнцвэргүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх үүднээс АНУ 2019 онд 2 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлнэ гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: Investing.com