Геополитикийн маргаан хурцдаж газрын тосны ханш өсөв

Баасан гаригт БНТУ болон АНУ-ын үл ойлголцлын маргаан хурцдаж АНУ-ын газрын тосны ханш өсөв. Мөн Олон улсын эрчим хүчний агентлагаас зах зээлд газрын тосны эрэлт нэмэгдэж магадгүй гэснээр ханш цааш дахин өсч магадгүй байна.

Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш 1.08 хувиарч өсч 67.53 ам.долларт хүрсэн бол Брент төрлийн газрын тосны ханш 0.82 хувиар өсч 72.67 ам.долларт хүрч тус тус өсөв.

Өнөөдөр Трамп БНТУ-аас импортлох ган болон хөнгөн цагаанд ногдуулах татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж хоёр улсын дипломат харилцаа ихээхэн таагүй түвшинд хүрээд байгаа юм.

Мөн өнөөдөр болсон хоёр улсын уулзалтаар төлөөлөгчид тодорхой шийдэлд хүрч чадаагүйн улмаас Туркийн ерөнхийлөгч иргэдээ ам.доллар болон алтаа худалдаж Лира худалдан авахыг уриалсан аж.

Олон улсын эрчим хүчний агентлагаас Ираны эсрэг тавьж буй хориг жилийн эцсээр зах зээлд нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд ирэх 11 дүгээр сараас эхлэн хоригийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд зах зээлд тэнцвэрт байдлыг хадгалахын тулд газрын тосны гарцаа нэмэгдүүлнэ гэж АНУ мэдэгдээд байгаа билээ.

Хэдийгээр БНХАУ, ЕХ болон ОХУ хоригийг эсэргүүцэж байгаа боловч АНУ улс орнуудыг Иран улсаас газрын тос импортлохгүй, худалдан авахгүй байхыг уриалаад байгаа юм.

Олон улсын эрчим хүчний агентлагаас “Ираны эсрэг авч хэрэгжүүлж буй хоригийн арга хэмжээ болон газрын тосны гарц танагдаж байгаа өнөөгийн нөхцөлд газрын тосны зах зээлийн тэнцвэрийг хадгалах нь нилээн том сорилт болж ханш өсч болзошгүй” гэжээ.

Сүүлийн саруудад газрын тосны гарц тасалдсанаар эрэлт өсч ханш өсөөд байсан ч сүүлийн хэдэн 7 хоногт харьцангуй тогтвортой бага зэргийн буурах төлөвтэй байсан билээ.

Эцэст нь газрын тосны эрэлтийг тодорхойлогч газрын тос олборлогч Baker Hughes-ийн газрын тосны цооногийн мэдээнд арилжаачид ихээхэн анхаарал хандуулж байна.