Голлох валютуудын ханш тогтворгүй байна

Пүрэв гаригт АНУ-аас БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэрэгжилт маргаашнаас хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн голлох валютуудын ханш тогтворгүй байгаа бол юаний ханш харьцангуй тогтвортой байна.

Европ дахь улс төрийн тогтворгүй байдал болон эдийн засгийн удаашрал зэргээс үүдэн евро ам.долларын эсрэг багагүй сулраад байгаа юм.

Ам.долларын иенийн эсрэг 110.48 дээр арилжаалагдаж байна.

Үндэсний Санхүү, Эдийн засгийн институцийн ерөнхий захирал Йи Яангийн уриалгын дараагаар гадаад зах зээлд ам.доллар юаний ханш 6.635 дээр арилжаалагдаж буцаад чангарав.

MUFG банкны арилжааны ахлах стратегич Минори Учида “БНХАУ-ын бодлого тодорхойлогчид АНУ-аас тус улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаас өмнө юаний ханшийг хүчээр сулруулан эдийн засгаа дэмжих бодлого баримталж байсан. 2016 оны тус улсын гадагшлах урсгал огцом нэмэгдэж гадаад валютын албан нөөц буурах гол шалтгаан болж байсан учраас юаний ханшийг сулруулах арга хэмжээ авч болзошгүй. Тиймээс юань тогтвортой байх хүлээлттэй байна” гэжээ.

АНУ болон БНХАУ-ын татварын шинэчлэл маргаашнаас эхлэх бөгөөд үүнтэй зэрэгцэн зах зээл тогтворгүй байдалд шилжээд байна.

Лхагва гаригт БНХАУ-ын Сангийн сайд Бээжин АНУ-тай түрүүлж худалдааны дайн эхлүүлж, татвар ногдуулахгүй гэж мэдэгдсэн юм.

Хөрөнгө оруулагч, арилжаачид юаний хэйдж хийж ам.доллар юаний опшин сүүлийн 5 сарын дээд түвшин 7.35 хувьд хүрч өссөн бол евро, ам.долларын опшин хэлцэлийн зардэл 6.675 хувь болж түүхэн рекорд боллоо.

Бээжингийн хатуу бодлогын үр дүнд юаний хэлбэлзэл чөлөөт хэлбэлзэлтэй евро болон иений хэлбэлзлээс ямагт бага байсан юм.

Энэ зундаа багтаан Английн Төв банк бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлтийн дагуу үйлчилгээний салбарын үйлдвэрүүдийн ашиг нэмэгдэж ам.доллар паундын ханш 1.3221-т хүрч өсчээ.

Мөн ам.доллар канад ам.долларын ханш сүүлийн гурван 7 хоногийн дээд түвшин  1.3113 –т хүрч өсчээ.

Харин ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 94.397 нэгж буюу сүүлийн 7 хоногийн доод түвшиндээ хүрч буураад байна.

Шинжээчид саяны АНУ-ын бондуудын өгөөж бууралт түр зуурынх байсан төдийгүй цаашид өсөх хүлээлттэй байгаа бөгөөд эдийн засаг ч өндөр өсөлт үзүүлэх учраас ам.доллар чангарна гэж таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: Investing.com